МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү

                 “Эрдэнэт Ус ДТС ОНӨҮГ-ынхан 2020 онд Эрдэнэт хотын иргэдийн дунд хэрэглээний халуун, хүйтэн усны үнийг нэмбэл та зөвшөөрөх үү” гэсэн судалгааг хийсэн ажээ. Судалгаанд оролцсон эрдэнэтчүүдийн 70 хувь нь “Миний хэрэглээний халуун хүйтэн усны үнийг нэмэхийг дэмжиж байна. Та бүхэн болж өгвөл 70 хувь нэмээд өгөөч” гэж судалгаанд нь хариулжээ. Ингээд судалгааныхаа  дүнг гаргаад, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд “Эрдэнэт хотын иргэд хэрэглээний халуун хүйтэн усныхаа үнийг нэмүүлэх хүсэлт гаргасан тул Хот суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-д уламжилж өгөөч гэсэн  хүсэлтийг “Эрдэнэт Ус”-ынхан гаргасан аж.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаад улмаар Хот суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурьт уламжилжээ. Өнөөх Ж.Батсуурь дарга нь уухайн тас зөвшөөрч “Эрдэнэтчүүд ийм сайн шүү, өөрсдөө хэрэглээний усныхаа үнийг нэмэх саналыг гаргадаг мундаг улс байна. Генниссийн номонд эрдэнэтчүүдийг оруулмаар юм” гэж магтаж байгаад Орхон аймгийн иргэдийн хэрэглээний халуун хүйтэн ус, гэр хорооллын түгээлтийн усны үнийг 1 төгрөг байсныг 1 төгрөг 50 мөнгө болгон нэмэгдүүлжээ. Бохир усны үнэ 82 мөнгө байсныг 1 төгрөг 42 мөнгө болгосон байна. Энэ бол цар тахлын дэгдэлт дэлхий нийтийг цочроож, эрдэнэтчүүд зах дээр өргөн хэрэглээний бараанд дугаарлаж байсан үе буюу 2020 оны дөрөвдүгээр сард болсон үйл явдал.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчид Эрдэнэтийн иргэдийг юм мэдэхгүй мангар, тэнэг хүмүүс гэж боддог бололтой. Юмны үнэ тэр дундаа усны үнэ нэмэгдэхэд алгаа ташаад, илүү 70 хувиар нэмээд өгөөрэй гэж баярладаг хүмүүс гэж тэд сонгогчдоо дорд үзсэн байна. Асуудал хэл ам дагуулах үед  МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр “Усны үнийн нэмэгдлийг цуцаллаа” хэмээн Хот суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь мэдэгдэж байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан одоогийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ бол шударга бус үйлдэл. Усны үнийн нэмэгдлийг цуцалсан” гэж мөн л мэдэгдсэн.

Ингээд нэг хэсэгтээ чимээ аниргүй явж байтал 2022 оны нэгдүгээр сараас хэрэглэгчид, тог цахилгаа, дулаан, усны мөнгөө өөрсдөө төлж эхэлтэл “Эрдэнэт Ус”-ынхан Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ дарга нарын цуцалсан гээд байсан үнийн нэмэгдлээр иргэдээс төлбөр авч, төлөөгүй бол нэмээд алданги тооцож төртэйгээ нийлээд иргэдийг дээрэмдэж байна.

Улмаар 2021 оны долоодугаар сарын 1-нээс аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээний усны үнийг 70 хувиар нэмсэн тухайгаа “Эрдэнэт-Ус”-ынхан мэдээллээ. Гэтэл “Эрдэнэт Ус” компани татвар төлөгчдийн нэлээн хэдэн тэрбум төгрөгөөр томоо гэгчийн байшин бариулж байна. Татвар төлөгчид энэ мөнгөндөө хүү, алданги тооцуулж болох эрх зүйн акт байна уу. Эдийн засаг нь элгээрээ хэвтэх дээрээ тулчихсан, хүндхэн байгаа цаг үед энэ байгууллага төртэйгээ нийлээд үнээ нэмж хэрэглэгчдээ дээрэлхэж байгааг иргэд ойлгохгүй байна.  Сайд дарга нар, томоохон улстөрчид Хөгжлийн банкыг хэдэн их наядаар нь “дээрэмдчихдэг” болохоор орон нутгийн компаниуд хуйвалдааны зарчмаар үнээ нэмж иргэдийнхээ халаасыг тэмтэрч байгааг манжийн үеийн мөнгө хүүлэлттэй адилтгаж ч болох.

Усны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, Г.Ганзориг, Б.Эрдэнэбаяр, С.Мөнх-Од нар мэргэжлийн байгууллагаас нь асуулга авах уулзалтын үеэр “Эрдэнэт Ус” цуцалчихаад байгаа үнийн нэмэгдлийг дур мэдэн сэргэж иргэдээс илүү мөнгө авч байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд зохих газруудад нь иргэдийнхээ өмнөөс хандах болсноо дуулгалаа.  

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА