ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
17 дугаар сургуулийн сурагчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ
17 дугаар сургуулийн сурагчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ

Эрдэнэтийн хүүхдүүдийн тэр тусмаа 17 дугаар сургуулийн сурагчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Өчигдөр үдэш 17 дугаар сургуулийн эцэг эхийн групп дээр “Хана нь цуурсан, шал нь цөмөрсөн сургуульд 6 дугаар ангийг хичээллүүлэх гэж байна. Ширээ сандлыг нь зөөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах хүн байна уу” хэмээн бичиж улмаар өнөөдөр 11.30 цагт эрхээ хамгаалахын тулд жагсахаар шийдсэн тухай урд шөнийн сенсааци мэдээ байх нь тэр.

Бага үдийн 11.30 цагт тус сургууль дээр очиход эцэг эхчүүд цуглачихсан, захирлыг нь хүлээгээд зогсож байлаа. Сургуулийн захирал Д.Алтанзаяа ч удалгүй ирж эцэг эхийн төлөөлөлтэй уулзав. 17 дугаар сургууль 33 бүлэгтэй 900 гаруй хүүхэдтэй. Хичээлийн нэгдүгээр байр нь 14 анги танхимтай. Хоёрдугаар байр нь ашиглах боломжгүй болсон тул нэгдүгээр байран дээр 28 бүлэг, “Аялгуу” соёлын төвд 5 бүлэг хичээлэж байсан. Гэтэл “Аялгуу” соёлын төвийн дээврээс ус гоожсон, хана нь цууралттай гэдэг шалтгаанаар сургуулийн удирдлага хичээлийн хоёрдугаар байрны зүүн жигүүрт 6 дугаар ангийн 3 бүлгийг хичээллүүлэх болсон тухай шийдвэр гаргажээ. Үүнийг эцэг эхчүүд эсэргүүцэж сургуулийн захиралтай уулзлаа. Д.Алтанзаяа захирал Боловсрол, шинжлэх ухааны газрын даргатай уулзахад “Манай сургуулийн 3 бүлгийг Аялгуу соёлын төвийн байранд хоёр ээлжээр хичээллэх болсон”-ыг дуулгахад эцэг эхчүүд  эсэргүүцэв.

17 дугаар сургуулийн барилга 2017 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орсон. Энэ хооронд гүйцэтгэгч байгууллагаас гэрээний дагуу хүлээсэн үүргийнхээ хувьд нэг бус удаа засвар хийсэн байна. Гэтэл өнгөрсөн намар хичээлийн шинэ жилийн дараахан суулт өгч шал нь цөмөрч, хана нь цуурч хичээллэх ямар ч боломжгүй болсон. Ингээд асуудал үүсэхэд буруутныг хайсан боловч Монгол улсад буруутай этгээдийг тогтоох мэргэжлийн шинжээч ганцхан байдаг. Гүйцэтгэгч тал болох “Урагшлах” компани ашиглалтын явцын буруутай үйл ажиллагаанаас ийм байдалд хүрсэн. Манайх буруугүй гээд гэдийсэн. Арай гэж олдсон мэргэжлийн шинжээч дүгнэлтээ гаргах гэж багагүй хугацаа өнгөрсөн. Дүгнэлт нь ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэн гээд гараад ирсэн.

Аймгийн Засаг даргын саяхныг шуурхайд С.Батжаргал дарга “Тэрхүү дүгнэлт нь ашиг сонирхлын зөрчилтэй учраас бид шүүхэд хандана” гэдгээ мэдэгдсэн. Ямар ч байсан өнөөдөр 17 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчид хичээл ороо болов уу гэж бодогдоход хүрсэн. “Аялгуу” соёлын төвд 6 дугаар ангийн 3 бүлгийг хичээллүүлэх болтол эцэг эхчүүд эсэргүүцсэн. Эндээс харвал сургуулийн хүүхдийн эрх ашиг үнэхээр зөрчигдөж байна. Зориулалтын байр танхимд хичээллэх учиртай ч эцэ эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд зэрэг шалтгааны улмаас “Аялгуу” соёлын төв рүү ч явуулахгүй гэнэ.   

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА