НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ж.Отгонбаяр: Монгол хүний хүч хөдөлмөр шингэсэн лед гэрлийг бүтээнэ
Ж.Отгонбаяр: Монгол хүний хүч хөдөлмөр шингэсэн лед гэрлийг бүтээнэ
/Монголд анх удаа LED гэрэл үйлдвэрлэж эхэллээ/ Олон улсад үйлдвэрлэлийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа энэ үед “TД ЛЕД” ХХК эдийн засаг болон эрчим хүчинд хэмнэлттэй байгаль экологид сөрөг нөлөөгүй LED гэрэл үйлдвэрлэж байна. Эрдэнэт төдийгүй Монголыг гэрэлтүүлэхээр ажиллаж буй “TД ЛЕД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Отгонбаяртай уулзлаа. -Үйлдвэрлэгч гэхээсээ хэрэглэгч орны тоонд багтдаг манай улс LED гэрэл үйлдвэрлэж эхэлсэн таатай мэдээ байна. -Баярлалаа. Тэгэхээр бид LED гэрэл гэж юу болох тухай товчхон танилцуулъя. LED гэдэг нь Light Emitted Diode гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Монголоор гэрэл цацруулагч диод гэсэн утгатай юм. Манай компани LED гэрлийн эд ангийг үйлдвэрлэгч, зах нийлүүлэгч улс орноос эх орондоо импортлож угсарч байна. LED гэрлийн гол эд анги болох чипийг АНУ, Герман, Тайван, Сингапур улс өндөр түвшинд үйлдвэрлэдэг юм. Тиймээс манай компани дээрх улсаас чипийг нь авч мөн гэрэлтүүлгийн ар талд нь байдаг цахилгаан тохируулагч DRIVER–ийг импортолж нийлүүлж угсардаг гэсэн үг. Монгол хүн угсарч, тохируулж байгаагаараа үйлдвэрлэгч болж байгаа юм. Тэр ч утгаараа анхдагч гэж хэлж болно. -Анхны бүтээгдэхүүнээ хэзээ зах зээлд гаргах вэ? -Одоогийн байдлаар үйлдвэрийнхээ тоног, төхөөрөмжийг суурилуулж байна. Есдүгээр сарын 11-нд нээлтээ хийж 20-нд худалдаанд гаргана. -LED гэрэл эрчим хүчинд хэмнэлттэй, удаан эдэлгээтэй гэдгийг хүн бүр мэднэ. Танай бүтээгдэхүүн энэ шалгуурыг давсан байх гэж бодож байна. Өөр онцлог, давуу тал байгаа юу? -Монголын зах зээлд зарагдаж байгаа LED гэрлийн дийлэнх нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байдаг. Ер нь LED гэрлийн хамгийн чухал эд анги нь чип юм. Үүнийг хэр сайн өндөр түвшинд үйлдвэрлэсэн байна төдий чинээ эрчим хүчинд хэмнэлттэй, удаан эдэлгээтэй гэсэн үг. БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим чип нэг жил ажиллаад эвдэрчих жишээтэй. Иймд ямар улсад үйлдвэрлэсэн ямар брэндийн чип бэ гэдгээс шалтгаалж чанар, эдэлгээг нь харьцуулж болно. Манай компани cree, osram, epistar, bridgelux брэндийн чип ашигладаг. Үүнийг Герман, Тайван, Сингапур, АНУ-аас оруулж ирдэг. Мөн LED гэрлийн ар талын driver буюу цахилгааны хүчдэл тохируулагч нь MeanWell driver брэндийнх юм. Үүгээрээ давуу талтай. Бид өөрсдийн угсарсан гэрэлдээ 3-5 жилийн баталгаа өгч байгаа. Дотор гэрэлдээ гурван жил, гадна гэрэлдээ таван жилийн баталгаа өгч байна. Мөн бид хийсэн бүтээгдэхүүнийхээ бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааг хангахын тулд үйлдвэрлэгчдэд тавьдаг олон улсын шаардлагын дагуу бүх бүтээгдэхүүндээ хариуцлагын даатгалтай. -Дөрвөн төрлийн чипийн давуу тал нь юу вэ? -Жишээ нь, Сингапур улсад үйлдвэрлэсэн cree чип нь бидний нэрлэж заншсан улайсах гэрлийг орлох лед гэрэлд тохиромжтой. Bridgelux чип нь өндөр хүчин чадлын гэрэлд тохиромжтой. Тухайлбал, гар чийдэн, гадна гэрэл буюу 1500 ваттын гэрэлд тохиромжтой байдаг. Иймд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд л дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, эдийн засгийн хэмнэлттэй, эрүүл мэнд, амьдрах орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн ашиглаж байна. -Үнийн хувьд? -Янз бүр. Гэхдээ гадуур худалдаалагдаж буй гэрэлтэй ойролцоо үнэтэй. Үнэ дагаж чанар гэдэг зарчмаар ажиллаж байгаа. Хамгийн гол нь таваас дээш жил ашиглах боломжтой. Бас нэг зүйлийг онцлоход, цагаан өнгөтэй мушгиа жижиг гэрэл буюу севертэй /flourence/ харьцуулахад эрчим хүчийг 30 хувь, улайсах чийдэнтэй харьцуулвал 75 хувь хүртэл хэмнэлттэй. LED гэрэл нь гадна тал руугаа халдаггүй тул өнөө цагийн дэлхийн дулаарлын эсрэг нэг том тэмцэгч болсноороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ЭКО бүтээгдэхүүн юм. Мөн LED гэрэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгийн сүүлийн үеийн технологи юм. Бид “Аранжин” худалдааны төвд борлуулахын зэрэгцээ хэрэглэгчдийн боловсролд зориулж мэдээлэл түгээж байгаа. Мөн гэрлийн үзүүлбэр, үзэсгэлэн гаргаж байна. Цаашид гудамжны гэрэлтүүлэг хийнэ. Зургаагаас найман хүний ажлын байр бэлдсэн. Саяхан нэг ажилтнаа Хонконг руу сургалтанд хамрууллаа. Монголдоо анх удаа LED гэрэл үйлдвэрлэж байгаа болохоор орон нутаг, засаг захиргаа, ААН-үүд, ард иргэд дэмжиж хамтран ажиллаасай гэж хүсч байна. - LED гэрэл эдийн засаг болон эрчим хүчинд хэмнэлттэй гэсэн бодит судалгаа байна уу? -Байлгүй яахав. Бид танд нэг санал тавья. Та гэртээ хэрэглэдэг гэрлээ аваад “Аранжин” төвийн манай лангуун дээр хүрээд ир. Бид таны авчирсан гэрэлтэй адилхан хэмжээнд гэрэлтүүлэх LED гэрлийг гэрэл хэмжигч багажаар хэмжээд таны нүдэн дээр цахилгааны хэмнэлтийн тоог шууд гаргаж өгөх болно. -Цахилгааны төлбөр таван төгрөгөөр нэмэгдчихлээ. Хүн бүр л эрчим хүчээ хэмнэхийг хүсч байна. Тэгэхээр юуны өмнө гэрлээсээ эхлэх хэрэгтэй болжээ? -/Инээв/. Тэгэлгүй яахав. Оросын улайсах чийдэнгээ Монголд угсарсан, үйлдвэрлэсэн ч гэж хэлж болох LED гэрлээр солих хэрэгтэй. Өрхийн эдийн засагт чинь маш их хэмнэлттэй гэдгийг хэлье. Манай гэрэл мөн мэдрэгчтэй. Хүний биеийн дулаан болон хөдөлгөөнөөр асч, унтардаг. Мөн ваттыг нь бууруулдаг ч гэрэл бий. Жишээ нь хүн ирэх үед ватт нь нэмэгдэж явах үед нь багасч бүдгэрдэг гэрэл үйлдвэрлэж байна. Цаашид экспортод гаргах зорилт байгаа. Ялангуяа АНУ-руу экспортолно. Одоогийн байдлаар өргөн хэрэглээний гэрэл үйлдвэрлэж байна. Яваандаа гудамжны болон үйлдвэрлэлийн нөхцөлд ашиглах өндөр хүчин чадалтай гэрэл үйлдвэрлэнэ. Мөн LED гэрэл нь бага ваттад асдаг тул сэргээгдэх эрчим хүчинд маш тохиромжтой. Ялангуяа гудамжны гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүч ашиглаж LED гэрлээр гэрэлтүүлвэл улс орны эдийн засагт маш ашигтай юм. Хамгийн гол нь монголчууд нарны энергийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхдээ буруу ажиллаад байна. Уг нь нарнаас эрчим хүч хуримтлуулах батерейг газрын гүнд хоёр метрээс доош суурилуулах хэрэгтэй. Тэгвэл гадагшаа хүчдэлээ алддаггүй, химийн урвалд ордоггүй юм. Гэтэл манайхан нарны хавтантайгаа хамт батерейг нь өлгөчихөөд байгаа нь буруу юм.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА