ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” иргэдэд төлбөртэй болно
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” иргэдэд төлбөртэй болно

              “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”г татвар төлөгчдийн нэг байтугай нэлээн хэдэн тэрбум төгрөгөөр барьж байгуулсан. Бараг 10 шахам тэрбум төгрөгний асуудал дуулддаг. Одоо Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын бүтээн байгуулалт эхлээ ч үгүй байгаа. Нэлээн хэдэн жилийн өмнө нисдэг хулгана, алсыг харагч байрлуулах газрынхаа шавыг тавьчихсан. Гэтэл “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” Орон  нутгийн өмчит үйлдвэрийн газраас татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон бүтээн байгуулалтыг эргээд эрдэнэтчүүдэд түрээсэлж орлого олохоор ажиллаж байгаа ажээ. Нэг үгээр хэлбэл, Эрдэнэт хотын иргэн та Цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлбэл алхам тутамдаа төлбөр, мөнгө төлнө. Тэнд унадаг дугуй унах бол түрээслэгч иргэнд мөнгө төлнө. Явган алхаж ороход ч төлбөр төлдөг болох нь. Ингээд түрээслүүлэх талбайн хэмжээ, түрээсийн үнэ өртгийг нь хүргэж байна.

Хөл бөмбөгийн талбайг сарын 750 мянган төгрөгөөр түрээслүүлнэ. Талбайн хэмжээ 725 м кв бол түрээсийн үнэ 1 м кв нь 1000 төгрөг байна. Дээр нь хог болон тогны төлбөрт сар бүр 25 мянган төгрөг төлнө.

Гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг тус тусад нь түрээслүүлнэ. Тус бүрийн сарын төлбөр нь 550 мянган төгрөг. Хог, тогны зардалд 9200 төгрөг төлнө.

Хүүхдийн машин явдаг талбайг 1.2 сая төгрөгөөр түрээслүүлнэ. Түрээслүүлэх талбайн хэмжээ 480 м кв, түрээсийн үнэ 1м кв нь 2500 төгрөг.

Унадаг дугуйн түрээслүүлэх талбай 3780 м кв бол сарын түрээслүүлэх төлбөр 1 сая 150 мянган төгрөг. Нийт 10 ширхэг дугуйг л түрээслүүлнэ.

Зайрмагны цэг 5 байна. Нэг сарын түрээсийн төлбөр 1.5 сая төгрөг гэнэ. Монгол зоог гэрийг сарын 1 сая 536 мянган төгрөгөөр түрээслүүлнэ. Талбайн хэмжээ нь 384 м. Хүчин чадал нь 200 хүн хүлээж авна.

Ийм тооцооллыг М.Энхбат даргатай “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-гийнхэн боловсруулж аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар оруулж танилцуулсан. Зөвлөлийн гишүүд судалгаа, тооцооллыг дахин сайн боловсруулах үүрэг өгсөн. Харин түрээслүүлэгчдийн хувьд Эрдэнэт санд мөнгө хуримтлуулахын тулд иргэдээс төлбөр авдаг болгох тогтолцоог бий болгох гэнэ. Урин дулаан цаг ирж эрдэнэтчүүд Цэцэрлэгт хүрээлэндээ очих гэтэл, бяцхан хүүхдүүд хүүхдийн машинаар явах гэтэл, жаалууд дугуйгаа унаад очтол өөдөөс нь төлбөртэй гэсэн бичигтэй самбар өлгөөд, мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг зах зээлийн жам гээд хаалттай хаалга мөргөх үү. Татвар төлөгчдийн мөнгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулчихаад төр засаг эргээд татвар төлөгчиддөө төлбөртэй үйлчилдэг энэ гажиг жишиг тогтолцоо манай аймагт тун удахгүй нутагших гэж байна.

Сураг сонсвол Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн түүрээслүүлэх асуудал удахгүй дахин Засаг даргын Зөвлөлийн хурлаар орох дуулдана. Зөвлөлийн гишүүд түрээсийн асуудлыг гар өргөн дэмжвэл Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн иргэдэд хаалттай болох нь ээ. Эрдэнэтчүүд ч азгүй хүмүүс юм аа, заавал мөнгө төлж цэцэрлэгт хүрээлэнд салхинд гарах асуудалтай тулгарах нь. Мөнгөгүй иргэн тийшээ зүглээд ч нэмэргүй цаг айсуй. “Эрдэнэт сан” гэж нэг элдэвтэй газар бий. Тэр санг мөнгөтэй, орлоготой болгохын тулд  “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-г төлбөртэй болгох мэргэн аргыг  эрх баригчид сэдэж эхэлжээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА