ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ж.Батсуурь: Хууль хэрэгждэг бол “Эрдэнэт -Ус” аль хэдийнэ дампуурчихсан шүү дээ
Ж.Батсуурь: Хууль хэрэгждэг бол “Эрдэнэт -Ус” аль хэдийнэ дампуурчихсан шүү дээ

Цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийн талаарх хэлэлцүүлэг Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд боллоо. Хэлэлцүүлэгт  Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨК-ийн дарга Д.Бүүвэйбаатар, тус байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨК-ийн дарга Д.Бүүвэйбаатар байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдал, усны алдагдал болон 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийн талаар товч танилцуулга хийв.

Зөвлөгөөнд оролцсон Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь “ Эрдэнэт хот өөрийн гэсэн онцлогтой. 65 км-ын холоос цэвэр усаа авч хэрэглэдэг. Улсын хэмжээнд хамгийн өндөр өртөгтэй ус хэрэглэж байгаа хүмүүс. Гэхдээ төр засгаас тодорхой зохицуулалт хийж усны алдагдлыг нь тооцдог. Өнөөдөр дэлхий дээр өндөр хөгжилтэй улс оронд ч усны алдагдал байна. Тухайлбал, Япон улс усны алдагдлаа 5 хувиар тооцдог. ОХУ бол 10 гаруй хувиар тооцож байгаа. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт лазерын тоолуураар нэг дусал усыг ч хэмжиж байгаа ч усны алдагдал бол амьдрал дээр байна. Өнөөдөр Эрдэнэт-Ус компанийн хувьд хууль хэрэгждэг бол аль хэдийнэ дампуурчихсан. Аргагүй шүү дээ, энэ байгууллага өнөөдрийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Бүүвэйбаатар даргатай энэ хамт олныг буруутгах аргагүй. Хамгаалах зүйл дээр нь бид хамгаална.

Шахаж шаардах зүйлийг нь шахна. Эрдэнэт үйлдвэр эрдэнэтчүүдийн цэвэр усны хангалтыг нуруун дээрээ үүрч байгаа. Гэхдээ Орхон аймгийн иргэдийн хувьд бусад 21 аймагтай харьцуулах юм бол цэвэр усны төлбөр нь дундаж хэмжээнд байгаа. Хөрш зэргэлдээх Булган аймаг, усны эх булаг Хөвсгөл аймгийн иргэд цэвэр усныхаа төлбөрт Эрдэнэтчүүдээс илүү мөнгө төлдөг. Цэвэр, бохир усны үнийг би ганцаараа мэдээд нэмдэггүй, бас буулгадаггүй. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөл энэ асуудлыг шийддэг. Судалгаа, тооцооны үндсэн дээр усны үнэ нэмэх асуудлыг шийдсэн” гэлээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА