ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Баянбулаг багийн хөгжил” ТББ оюутан залуусыг дэмжлээ
“Баянбулаг багийн хөгжил” ТББ оюутан залуусыг дэмжлээ

    “Эх хэлний өдөр”, Үндэсний бичиг үсгийн баярыг тавдугаар сарын эхний 7 хоногт орон даяар зохион байгуулдаг. Энэ өдрийг угтан ХАА-н Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс оюутан залуусынхаа дунд монгол бичгийн сайхан бичигтэн уралдаан, монгол бичгийн “АХА” тэмцээнийг зохион явуулав. Оюутан сурагчдыг монгол бичигт сургах, сурах хүсэл тэмүүллийг нь дэмжих энэхүү арга хэмжээг Р.Улаанхүү тэргүүнтэй “Баянбулаг багийн хөгжил” ТББ ивээн тэтгэж хамтран зохион байгуулав.

ХАА-н Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь 5 мэргэжлээр 1-2.5 жилийн хугацаатай оюутан элсүүлдэг аж. 2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд 250 гаруй оюутан суралцаж байна. 2021 оноос өмнө ХАА-н Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байсан бол энэ жилээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагдаж болжээ. Тус сургуулийн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд суралцагчид жилд монгол бичгийн хичээлийг 56 цаг судлахаар тусгасан байна. Оюутан сурагчид “Эх хэлний өдөр”-ийг угтан монгол бичгийн цэвэр сайхан бичгийн үзэсгэлэн гаргаж, мэдлэгээ сорьж “АХА” тэмцээн явуулж шилдгүүдээ тодрууллаа.

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас ЕБС-ийн багш, сурагчид, эхлэн сурагчид, уран бичээч нарын дунд Үндэснйи бичиг үсгийн баярыг угтан олон төрлийн уралдаан зохион байгуулсан. Хамгийн сүүлд л гэхэд монгол хэлний багш нарын дунд уншлагын тэмцээн зохион байгуулахад ХАА-н Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн англи хэлний багш Х.Лхагва-Эрдэнэ гуравдугаар байр эзэлжээ. Х.Лхагва-Эрдэнэ багш монгол бичгийг бие даан сурч өөрийгөө хөгжүүлж унших, бичих тал дээр мэргэжлийн багш нарын хэмжээнд хүрсэнийг нь сургуулийн удирдлага нь онцолж байлаа. Р.Улаанхүү тэргүүнтэй “Баянбулаг багийн хөгжил” ТББ нь иргэдэд хандсан олон арван зорилтот төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ оюутан залуусын эх хэл, монгол бичгээ сурч мэдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА