ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Бүүвэйбаатарыг буулгаснаар усны үнэ хямдрах юм уу
А.Түвшинжаргал: Бүүвэйбаатарыг буулгаснаар усны үнэ хямдрах юм уу

Дөрөвдүгээр сарын 8-нд орон даяар залуусын “Монголдоо сайхан амьдаръя, Ажлаа хий” жагсаал, цуглаан болсон. Манай аймгийн Амарын талбайд 250 гаруй залуус оролцсон жагсаал болж аймгийн удирдлагад 10 зүйлийн шаардлага хүргүүлсэн. Энэ асуудлыг аймгийн удирдлагаас аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж танилцуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд энэ асуудлыг танилцуулсан. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “ Залуусын шаардлагыг аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулах тал дээр миний бие эсрэг байр суурьтай байсан. Үнийн хөөрөгдөл, Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зэрэг асуудалд аймгийн ИТХ-ын эрх мэдэл хүрэхгүй. Мөнгөний ханшны уналтад Монгол банк хариу өгдөг. Тэгэхлээр бид усны үнийн нэмэгдлийг тойрч ярих ёстой. Цэвэр, бохир усны үнэ 50 мөнгөөр нэмэгдсэн. Үүнийг тэгээд хэрхэн, хэзээ, яаж буулгах юм бэ. Эсвэл аймгийн ИТХ-аас усны үнийн нэмэгдэл болох 50 мөнгийг нь аймаг даах байдлаар шийдэх юм уу. Мөн Бүүвэйбаатар даргыг огцруул гэсэн шаардлага тавьсан. Бүүвэйбаатарыг огцруулаад усны үнэ дагаад буух юм уу. Өнгөрсөн 7 хоногт болсон хэлэлцүүлэг шийдэлд хүрээгүй. Дараагийн хурлаас шийдэлд хүрч чадах уу.  Усны үнийн асуудлаар аймгийн ИТХ-аас шийдвэр гаргахгүй л юм бол хэлэлцэх шаардлага байгаа юм уу. Эрдэнэт хот усны төлбөрөө 50 мөнгөөр нэмэхлээр цөөнхийн бүлгийнхэн өөрсдөө оноо авах гээд зүтгээд байна. Цөөнхийн бүлгийн төлөөлөгчдийн энэ ажил байгаа онохгүй байна. Тавдугаар сарын 3-ны хуралдаанаар зөвхөн цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийн талаар л  ярих ёстой. Шийдэлд хүрэх болох уу, яах бол” хэмээлээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА