ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт хотод ББСБ байгуулбал хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 600 сая төгрөг байна, харин...
Эрдэнэт хотод ББСБ байгуулбал хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 600 сая төгрөг байна, харин...

Санхүүгийн зохицуулах хорооноос Эрдэнэт хотод үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-уудын эрсдэлийн үнэлгээг тогтоох, эрсдэлд суурилсан үнэлгээ хийх зорилготой сургалтыг МУИС дээр хоёр өдөр зохион байгуулав. ББСБ-уудад эрсдэлийн үнэлгээг хийснээр бага хүүтэй зээл авах боломж бүрдэх гэнэ. Эрсдэлийн үнэлгээ хийснээр зээлийн хүү буурах боломж ч бүрдэх юм байна. ББСБ-ууд ямар эх үүсвэрээс хөрөнгө татан төвлөрүүлж байгаа, хүүгийн эх үүсвэр ямар байгаа, түүнийгээ зөв зарцуулж чадаж байна уу үгүй юу гэдгийг үнэлж гаргаж ирдэг байна. Үүний үр дүнд санхүүгийн байгууллагууд чадавхжихын зэрэгцээ үйл ажиллагаа нь өргөжин тэлэх боломж бүрдэх гэнэ. Мөн ББСБ-аас иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанаржих ажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд ББСБ-уудын эрсдэл буурч түүний үр өгөөжөөр иргэд баталгаатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна. “Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн шилжүүлэг, мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль” батлагдсан. Хууль 2021 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд ББСБ-ууд  өөрийн дураар хүүгээ тогтоодог байсан бол одоо хуулийн зохицуулалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан аргачлалын дагуу зээл, зээлийн хүүгээ тогтоохоор болжээ. Арилжааны банк, ББСБ, Хадгаламж зээлийн хоршоод нь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран баталсан журмын хүрээнд зээлийн хүүгээ тогтоодог болжээ. Дээрх хууль хэрэгжсэнээр хэт өндөр хүү тогтоодог байдал буурч мөнгө хүүлэлтийн ажиллагаа хязгаарлагдах боломж бүрдсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд хамгийн түрүүнд хувь нийлүүлсэн хөрөнгийнхээ доод хэмжээг хангах ёстой. Улаанбаатар хотод ББСБ байгуулбал хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх аж. Харин Эрдэнэт хотод ББСБ байгуулбал хөрөнгийн доод хэмжээ 600 сая төгрөг байх гэнэ. Гэхдээ санхүүгийн зохицуулах хороо нь хүссэн бүхэнд тусгай зөвшөөрөл олгодоггүй байна. Хувь нийлүүлсэн хөрөнгө болох 600 саяас 2.5 тэрбум төгрөг маань өөрөө татвар төлсний дараахь хууль ёсны орлогоос бүрдсэн байдлыг нарийн шалгадаг байна. Хувь нийлүүлсэн хөрөнгө хууль ёсны орлогоос бүрдсэн байвал сая зөвшөөрөл олгох боломж бүрдэх юм байна.  

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА