ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Айл өрх тарих модны төрөл, газраа сонгож болно
Айл өрх тарих модны төрөл, газраа сонгож болно

Аймгийн хэмжээнд бүх нийтийн хаврын мод тарилтыг тавдугаар сарын 11-15-нд зохион байгуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээнд “Өрх бүр 5 ширхэг мод тарих” аяныг өрнүүлэх юм байна. Гэр хороолын айл өрхүүд хаврын мод тариалалтаар хашаандаа 5-аас доошгүй мод тарихыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Сум дундын ойн ангиас уриалж байна. Энэ удаагийн хаврын мод тарих ажлыг тодорхой зохион байгуулалтын дор өрнүүлэх аж. Орон сууцны айл өрхүүд Сархиа уул, Цагаанчулуутын ам, Баян-Өндөр уулын бэлд байгуулах “Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарих боломжтой гэнэ. Ингэхийн тулд айл өрх тарих модны төрлөө өөрсдөө сонгоно. Харин мод тарих газрыг төрөлжүүлсэн байна. Тухайлбал, Сархиа уул, Цагаанчулуутын аманд зөвхөн шилмүүст мод болох шинэс тарихаар төлөвлөжээ. Харин Баян-Өндөр уулын бэл дэх “Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-д навчит мод /агч, буйлс, монос, голт бор гэх мэт/-ыг тарих юм байна. Тарьц суулгацны үзэсгэлэн худалдааг тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Амарын талбайд зохион байгуулна.

Манай аймаг “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын 2022 оны хоёрдугаар сарын 10-ны 07/02 тогтоолоор “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 сая мод тарьж ургуулан байгалийн унаган төрхийг сэргээж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 18 м кв талбайд хүргэх, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухай орчинд  амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа аж.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА