ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Х.Саранчимэг нар  тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг"-ийн талаар хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Х.Саранчимэг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай. Мөн тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардана. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т  Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу ажил эрхлэгч, ажил олгогч талууд хувь тэнцүү хэмжээгээр даатгалаа төлдөг” гэлээ.

2019 онд ЭМД-ийн шимтгэл жилд 38 мянга 400 төгрөг байсан. Харин 2020-2022 оных 50 мянга 400 төгрөг байгаа. Нийтдээ 189 мянга 600 төгрөг болно. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний дүн юм. Манай аймгийн хэмжээнд 100 шахам мянган иргэн ЭМД-ын шимтгэлээ төлдөг байна. Үлдсэн 6000 орчим иргэн дээрх 189 мянга 600 төгрөгийг төлснөөр эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж бүрдэх ажээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА