ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн шүдээ угаах, усанд орох усыг нь хэмжих гэнэ
ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн шүдээ угаах, усанд орох усыг нь хэмжих гэнэ

Ийм шийдвэрийг дараагийн аймгийн ИТХ-ын хуралдаанаас гаргавал эрдэнэтчүүд нэг их гайхаад хэрэггүй л болов уу. Мягмар гарагт хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанд оролцсон Олонхийн бүлгийн зарим төлөөлөгч “Манай Эрдэнэтийн иргэд арай дэндүү байна. Шүдээ угаахдаа 10-20 литр ус урсгаж байна. Усанд орохдоо маш их усыг хайр гамгүй хэрэглэж байна. Иймд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж иргэдэд тал аяга усаар шүдээ хэрхэн угаах, усанд орохдоо яаж бага хэмжээний ус хэрэглэхийг нь зааж өгөх нь зөв. Шүдээ угаахдаа, усанд орохдоо их хэмжээний ус хэрэглэдэг мангар гаруудад зааж өгье” хэмээн уриаллаа. Усны алдагдлыг бууруулах мэргэн арга одоогоор энэ л бололтой.

Маргааш өглөө танай гэрийн хаалгыг тогшоод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн нэгэн төлөөлөгч “За хө, чи муу нөхөр яагаад 20 литр усаар шүдээ угаадаг юм бэ. Өчигдөр усанд орохдоо 200 литр ус гоожуулаад ванн дотор хэвтэж тансагласан байна. Үүнийг чинь шалгана. Шүд угаахад аяга хүрэхгүй ус, усанд ороход литр хүрэхгүй ус хэрэглэж болохыг би чамд зааж өгнө” гээд дайраад ороод ирэх нь. Олонхийн бүлгийн зарим нэг төлөөлөгч Эрдэнэтчүүдийг үнэндээ үхэр малаас ч дор үзэж байна. Өнөөдөр цэцэрлэгт явдаг багачуул хүртэл аяганы тал усаар шүдээ угааж сурчихсан. Цэцэрлэгийн багш нартаа итгэ л дээ, ядаж. Байшин хороололд байдаг 13 мянган айл өрх, тэр дундаа 1-6 дугаар бичил хорооллын иргэд гал тогоо, ванныхаа өрөөндөө усны тоолууртай шүү дээ. Тэрхүү төлөөлөгчдийн яриад байгаа шиг усаа гоожуулаад байвал өнөөх айлыг өрхийн төсвөөс мөнгө урсаад байх болно гэдгийг  хэлд, хөлд орсон багачуул ч гадарлана, эрдэнэтчүүд мэдэхийн дээдээр мэднэ. Арай ч ингэж иргэдээ доромжилж, доош нь хийж болохгүй л дээ.

Саяхан УИХ чуулган дээр н.Оюунчимэг гишүүн “Гэр хорооллын айл өрхүүдэд жорлон барьж өгөх мөнгө гаргах хэрэгтэй” гэж шуугиулсан. Аргаа барахдаа УИХ-ын дарга нь “Попорно попорно гэхэд ингэж ч попорч болохгүй л дээ” хэмээхэв. Манай аймагт ч ялгаагүй аймгийн ИТХ-ын Олонхийн бүлгийн төлөөлөгчид дэргэдээ нэг цагдаа дагуулчихаад шүд угаахдаа 20 литр ус хэрэглэсэн айл өрхөд зөрчлийн хэрэг нээгээд, дээр нь сургалтад хамруулаад бүр сүүлд нь литр усаар усанд оруулж өгдөг боллоо гэдэг шуурхай  мэдээ тун удахгүй Монгол орон даяар цацагдах вий. Шинжлэх ухаан техник хөгжсөн, технологи боловсронгуй болсон энэ цаг үед Олонхийн бүлгийн төлөөлөгчид шиг шүд угаах, усанд орох усыг нь хэмжиж, зааж өгч попрох нь дутаж л гэнэ. Ямар коммунист дэглэмтэй Хойд Солонгост амьдарч байгаа биш дээ. Социализмыг бүтээн байгуулж байх өмнөх цаг үед Соёлч өрхийг шалгаруулж байна энэ тэр гэж Ариун цэврийн станцынхан айл гэрийн ор хөнжлийн даавууг шалгаж, шүдний сойзыг тоолж, сургууль дээр “Зад угаагч” гэх нэртэй бүлгэм ажиллуулж байсан тэр цаг үе чинь түүх болон үлдсэн. Тэндээс монголчууд хэрэгтэй юмаа сурч авсан. Дээр нь төлөөлөгчид шүдээ хэрхэн яаж угаахаа мэдэхгүй эрдэнэтчүүдэд нөлөөллийн арга хэмжээ явуулсаныхаа үйл ажиллагааны зардалд аймгийн төсөвт хэдэн тэрбум төгрөг суулгах бол. Эрдэнэтчүүд бид шүдээ хэрхэн угаах, усанд орохдоо ямар хэмжээний ус хэрэглэхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөрөө заалгах хэмжээнд хүрчихсэн тийм оюуны доройтолд орчихсон, ухаан мулгуу, “хүй нэгдлийн үе”-ийн хүмүүс юм уу. Аль эсвэл бидний сонгосон төлөөлөгчид эрдэнэтчүүд биднийг  малаас дор хэмжээнд үнэлээд, дүгнээд байгаа юм уу.      

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА