ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ

“Эрдэнэт үйлдвэр”-тэйгээ нас чацуу уурхайчдын спартакиад спортын 7 төрлөөр болж байгаа билээ. Одоогоор уурхайчдын спартакиад спротын 6 төрлөөр явагдаад байна. Тун удахгүй талбайн теннисний тэмцээнээр спартакиад үргэлжлэх юм байна. Талбайн буюу газрын теннис нь энэ жилээс уурхайчдын спартакиадын хөтөлбөрт албан ёсоор багтжээ. Талбайн теннисний спортыг хөгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага идэвхтэй дэмжиж хөлбөмбөгийн талбайн орчимд 4 корт байгуулсан аж. Талбайн теннисний багш, дасгалжуулагч Г.Баасансүрэн “Үйлдвэрийн ажилчдын спартакиадад шинээр нэмэгдсэн талбайн теннисний тэмцээн энэ сарын 21-22-нд болно. Хангарьд спорт хорооны хамт олны саналыг үйлдвэрийн удирдлагууд дэмжиж газрын теннисний 4 корт буюу талбай байгуулж өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид гэлтгүй эрдэнэтчүүд та бүхнийг талбайн теннисний спортыг сонирхон цаашлаад энэ спортоор хичээллэх хүсэл тэмүүлэлтэй бол бидэнд хандаарай. Та бүхнийг талбайн теннисээр хичээллэхийг урьж байна” гэсэн юм.

Эрдэнэт үйлдвэр ашиглалтад ороод 44 жил болж байгаа. Үйлдвэрийн хүчит моторууд хүнгэнэсэн тэр цаг буюу 1978 оноос эхлэн уурхайчдын спартакиадыг спортын 5-7 төрлөөр зохион байгуулж иржээ. 2020, 2021 оны ковидын цар тахлаас шалтгаалан 2 жил хойшилсон. Харин 42 дахь удаагийн спартакиадын онцлог нь цех нэгжүүдийн ажилтнуудын тооноос хамааран Том буюу 200-гаас дээш ажилтантай, Жижиг буюу 200-гаас доош ажилтантай албад хэмээн хуваан ангилжээ. Одоогийн байдлаар спортын 6 төрлөөр спартакиад явагдаж хамгийн бага онооны системээр дүгнэж байгаа аж. Мөн спартакиадыг өвлийн 7,  зуны 17 спортын төрлүүдээр явуулдаг агаад  42 дахь удаагийн өвлийн спортын уралдаан тэмцээн 12 дугаар сард болох гэнэ.

Монгол улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа уурхайчин залуусын спортын арга хэмжээ буюу спартакиадыг зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр”–ийн удирдлагын тушаал шийдвэр гарч цех нэгжүүд тамирчдаа нэгдсэн зохион байгуулалттайгаар оруулдаг байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын 30 хувь нь спортын ямар нэг төрлөөр тогтмол хичээллэдэг байна.  Тэд долоо хоногт 3-аас доошгүй удаа секц, дугуйланд явж биеэ чийрэгжүүлдэг юм. Харин нийт ажилчдын 70 хувь нь спортын уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцогч байж сардаа хамгийн багадаа л гэхэд 2-оос доошгүй удаа нийтийн биеийн тамирыг дэмжих чигэлэлээр зохион байгуулдаг спортын арга хэмжээнд оролцдог байна. Хамгийн сүүлд 2019 онд болсон спартакиадын дүнгээс харвал давхардсан тоогоор 11-15 мянган уурхайчин спартакиадад хамрагджээ.

 “Хангарьд” спорт хороог “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны Монгол захирал Ш.Отгонбилэгийн санаачлагаар 1990 оны нэгдүгээр сард байгуулсан агаад өнөөдөр Монгол улсын спортын хөгжилд эдний тамирчид үнэтэй хувь нэмэр оруулж, “Эрдэнэтийн Хангарьд” гэдэг нэрийг улсын гэлтгүй олон улсын томоохон уралдаан тэмцээнд дуудуулж байгаа билээ. 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар “Хангарьд”-ын  тамирчид улсын чанартай уралдаан тэмцээнээс алт 13, мөнгө 11, хүрэл медал 36-ыг аваад байгаа юм байна.  

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА