НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Түмбэ”-ийг буулгах биш харин ч түнтийлгэж, томруулж, тодруулах хэрэгтэй бус уу
“Түмбэ”-ийг буулгах биш харин ч түнтийлгэж, томруулж, тодруулах хэрэгтэй бус уу

Аймгийн нутгийн удирдлагын ордон, “Баян” худалдааны төв, Тавдугаар хорооллын нэгдүгээр байр, “Хаан” банкны уулзвар бүхийн Дөрвөн замын уулзварын голд нэг “бөөрөнхий зүйл” байдаг. Хажуугаар нь өнгөрөх жолооч нар бүү хэл явган зорчигчид ч үүний нэрийг нь мэддэггүй. Тэгвэл тэхүү “бөөрөнхий зүйл”-ийн албан ёсны нэр нь Түмбэ гэдэг ажээ.

Замын цагдаагийн зохицуулагч нар шаардлагатай, зам түгжирсэн үед түүн дээр гарч хөдөлгөөн зохицуулдаг. Нийслэлд бол “Төв шуудан”-гийн зүүн урдхан талд байдаг. Аймгийн ЗДТГ-ын Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 70353511 төвд иргэдээс “Баян худалдааны төвийн хажуугийн 4 замын уулзвар дээр байрлах замын цагдаа зогсдог суурийг харанхуй болон бороотойд харагдаж байх цацруулагч наах эсвэл будах шаардлагатай байна. Бороотойд энэ суурь харагддаггүй” хэмээн санал гаргажээ. Холбогдох албадын зүгээс санал гаргасан иргэнд “Баян худалдааны төвийн уулзвар дээр байх түмбийг авахуулахаар Хот тохижуулах газарт албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна” гэж хариуг нь өгчээ.

Аймгийн Цагдаагийн газраас Хот тохижуулах газарт энэхүү түмбийг буулгаж нураах биш, харин ч өндөрлөж хотын өнгө  төрхөнд нийцүүлж өгнө үү хэмээх хүсэлтийг гаргасан байна. Үнэхээр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн үед замын цагдаа хөдөлгөөн зохицуулахад өндөр суурьтай түмбэ зайлшгүй хэрэг болдог ажээ. Үүнийг захын жолооч нар ч мэднэ. Энэхүү түмбийг бороотойд харагдахгүй байна гэдэг шалтгаанаар түлхээд хаях биш харин ч өндөрлөж  гадна талаар нь цацруулагч тууз энэ тэрийг нааж амилуулах л хэрэгтэй байна.

Нийслэлийн  авто замын төв цэг, “Төв шуудан”-гийн зүүн өмнөх Түмбий харин ч гурван давхар байдаг юм билээ. Аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал ч түмбийг нураах биш арчлах тордох байр суурьтай буйгаа Засаг даргын шуурхайд илэрхийлж байсан юм. Өнөөдрийн шуурхайгаас эрдэнэтчүүд үгийн сангаа Түмбэ гэдэг нэгэн үгээр баяжуулаад авсан нь хамгийн олзуурхууштай нь байлаа.    

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА