НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна

Нутгийн удирдлагын ордны нэг цонхны үйлчилгээний төв аль хэдийнэ хаалгаа барьж ар тал нь “дэлбэрчээ”. Ёслол хүндэтгэлийн өргөөг тун удахгүй буулгаж өмнө нь  аймгийн ИТХ-ын ордон сүндэрлэхээр барилгын газар шорооны ажил хэдийнэ эхэлжээ. Аймгийн ИТХ-аас хуралдаан зохион байгуулахад багтаамж муутай, төлөөлөгчдийн асуултад хариулах аймгийн ЗДТГ, болон холбогдох албан тушаалтнууд багталцахгүй зэрэг шалтгаанаар гурван давхар ордон барих болж тендэр шалгаруулалтыг явуулаад ажил нь эхэлжээ. Зоорийн давхарт нь аймгийн ЗДТГ-ын архивын шүүгээг байршуулаад нэг, хоёрдугаар давхарт нь албан өрөөнүүд, харин 3 давхарт нь 76 суудалтай аймгийн ИТХ-ын хуралдааны танхим байрлах гэнэ.  

Зураг төсвийг нь гаргахдаа УИХ-ын Чуулганы ордныг дуурайлган дугуй хэлбэртэй байхаар голд нь асуултад хариулах байгууллагын дарга нар суух ширээ сандалтай байгууламжийг 2 тэрбум 999 сая төгрөгөөр барих тендэрт  “Тавин лан” компани  шалгарч ажлаа эхэлжээ. Хурлын даргын суух сэнтий, Засаг даргын суух ширээ сандал, төлөөлгчид суух ширээ нь гурван шатлалтай гэх мэт онцлогоороо УИХ-ын чуулганы танхимтай яг ижил байх гэнэ. Тендэр зарлахад ганцхан компани материалаа ирүүлсэн байна. Хамгийн гол нь өвлөөс өмнө аймгийн ИТХ-ын ордон баригдаж дуусахаар Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулсан сурагтай.

/Ийм 76 суудалтай аймгийн ИТх-ын ордонтой болно/

Ковид, цар тахлын улмаас дарга нарын орон тоо огцом нэмэгдэж, өнөөгийн Нутгийн удирдлагын ордны Хурлын их танхим багталцахгүй болсон. Дарга нар гэлтгүй хуралдааныг сурвалжлах сэтгүүлчид ч суух ширээ сандалгүй, баганын ард, булан хавьцаа бараадан үзэг цаасаа нийлүүлж ажлаа хийдэг дүр зурагтай он жилүүдийг өнгөрөөж байгаа.

Нөгөө талдаа аймгийн Засаг даргын 7 хоног бүрийн даваа гарагийн шуурхайд 60 дарга оролцдог болсон. Орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагын дарга нар багталцахгүйгээс орж чаддаггүй цаана нь үлддэг гээд бод. Иймээс аймгийн ИТХ-аас асуудлыг шийдэхийн тулд ийнхүү ордон бариулж байна.

Нөгөө талдаа Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд Засгийн газраас “Албан контор шинээр барихгүй” хэмээн иргэддээ сурталчлаад байгаа. Гэхдээ бид улсаас татаас авдаггүй аймгийн хувьд татвар төлөгчдийн бүрдүүлсэн татварыг өөрсдөө захиран зарцуулах эрх гэж нэг юм бий. Энэ л асуудлын хүрээнд хурлын төлөөлөгчид гарц хайн, гаргалгааг нь хийж ийнхүү асуудлыг шийдэж байгаа ажээ. Аймгийн хүн амын өсөлт, багийн тоо нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлийн шалтгаанаас манай аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн тоо бараг 41 хүрэх хэмжээнд ч хүрч болох нөхцөл бүрдсэн. Өнөөдөр байр савны багтаамжгүйгээс аймгийн ИТХ өөрийн дэргэдэх Иргэний танхимаа татан буулгасан. Иргэд нь төрдөө хандах Иргэний танимгүй байгаа гэсэн үг. Ямар ч байсан ийнхүү асуудлыг шийдэж бараг 3 тэрбум төгрөгөөр Иргэдийн хурлын ордон  баригдаж энэ ондоо ашиглалтад орох гэнэ.  

 

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА