НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Та төлбөрөө төлсөн л бол баримтаа авах ёстой
Та төлбөрөө төлсөн л бол баримтаа авах ёстой

Монголын татварын албанаас жил бүр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг  зохион байгуулдаг. “Баримтаа аваарай” уриатай аяныг 4-р сарын 28-аас эхлэн 21 аймгийн хэмжээнд өрнүүлж сургалт, сурталчилгаа явуулж танилцуулсан. Орхон аймгийн Татварын хэлтсээс энэ сарын 23-28-ны хооронд “Баримтаа аваарай” цахим төлбөрийн аяныг үргэлжлүүлж байна.

Орхон аймагт 22 худалдааны үйл ажиллагаа явуулдаг төвүүдээс 1265 татвар төлөгчид цахим төлбөрийн баримтаа хэрэглэгчдэд олгож байна. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулиар ширхэг бохь худалдан авсан ч баримтаа авах эрхтэй болсон. Бүх ААН байгууллага, бичил бизнес эрхлэгч баримтаа олгох ёстой. Зах худалдааны төв дээр наймаа хийж буй хүнээс эхлээд таксины жолооч хүртэл баримт өгөх ёстой гэж хуулинд заасан байдаг.

Иргэдийн татварын талаарх мэдлэг, мэдээлэл хомс байдгаас үүдэн  үсчин, гоо сайхан,  маникюрын үйлчилгээ авч, мөнгөө төлчихөөд баримтаа авдаггүй. Өөрөөр хэлбэл шаарддаггүй байна. Энэ нь далд эдийн засаг бий болох эрсдэлтэй юм.

Баримт өгөхгүй байгаа ААН, хувь хүн дээр "E barimt" аппликейшнээр дамжуулан гомдол саналаа илгээх боломжтой. Төлбөрийн баримт өгөөгүй гэсэн гомдол ирвэл ААН-үүдийг1,5 сая төгрөгөөр, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай юм.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА