ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хувь ихтэй Хутаг-Өндөрчүүд улсаараа овоглох эрхтэй боллоо
Хувь ихтэй Хутаг-Өндөрчүүд улсаараа овоглох эрхтэй боллоо

 Монгол улсын Засгийн газраас 21 аймгийн 330 сумыг нийгэм, эдийн засгийн хөгжил, хөгжлийн чиг хандлага, ажлын байр нэмэгдүүлсэн байдал гээд 20 шахам үзүүлэлтээр шалгаруулахад Булган аймгийн Хутаг-Өндөр сум 2021 оны ажлаараа шалгарч Монгол улсын тэргүүний сум болсон билээ. Тавдугаар сарын 27-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ажилч, малч, хөдөлмөрч түмэн Улсын Тэргүүний сум Өргөмжлөл, Хүндэтгэлийн туг, шагналаа гардан авлаа. Сумын сургуулийн Биеийн тамирын талбайд болсон Шагнал хүлээн авах ёслолын ажиллагаа өргөн дэлгэр, сайхан боллоо.

Хутаг-Өндөрчүүдэд энэхүү шагналыг Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Референт Б.Гүнчинхүү нар гардууллаа. Н.Мягмар дарга Засгийн газрын тогтоолыг уншиж танилцуулан Монгол улсын Тэргүүний сумын Хүндэтгэлийн тугийг Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очирт гардуулсан юм. Харин Өргөмжлөлийг тус сумын ИТХ-ын дарга К.Түмэн-Өлзийд өргөн барив.

Хутаг-Өндөрчүүд энэ өдөр цэцэрлэгийн багачуулаасаа эхлээд ахмад настан, акай буурлууд нь хүртэл шагналаа гардан авахаар сургуулийнхаа биеийн тамирын талбайд хуран чуулсан байлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нараас гадна Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нар болон Булган аймгийн 14 сумын ИТХ-ын удирдлага, сумын Засаг дарга нар Хутаг-Өндөрчүүдэд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн юм.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН