НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Доржпүрэв: Нийтдээ 14 аймаг, 9 дүүргийн 100 гаруй тамирчин оролцож байна
Д.Доржпүрэв: Нийтдээ 14 аймаг, 9 дүүргийн 100 гаруй тамирчин оролцож байна

Зуун буудалт даамын сонирхогчдын УАШТ-ний үеэр Орхон аймгийн Даамын холбооны тэргүүн Д.Доржпүрэвтэй уулзаж ярилцлаа.

-Манай аймагт анх удаагаа Сонирхогчдын зуун буудалт даамын УАШТ болж байна. Зуун буудалт даамын спорт манай аймагт хэр зэрэг хөгжсөн бэ. Энэ удаагийн тэмцээний онцлог нь?

-Улсын хэмжээнд яригддаг, дээгүүрт ордог спортын төрөл болох Зуун буудалт даамын сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймагтаа зохион байгуулж байна. Орхон аймгийн Даамын холбоо жил бүр ажлын төлөвлөгөө гарган ажилладаг. Түүний  нэг нь аймагтаа анх удаагаа сонирхогчдын Зуун буудалт даамын УАШТ-ийг зохион байгуулах ажил болж байна. Бэлтгэл ажлаа сайн хангалаа, тэмцээн манай сайхан эхэлж байна.  Энэ тэмцээнд 8 наснаас 80 настай тамирчид оролцож байгаа. Нийтдээ 14 аймаг, 9 дүүргийн 100 гаруй тамирчин оролцож байна.

-Орхон аймгийн Даамын спортын түүхээс харвал  20 гаруй жилийн өмнө спортын цол, зэрэгтэй ганц нэгхэн тамирчин байжээ. Тэгвэл өнөөдөр 10 гаруй мастер, 40 гаруй дэд мастер байна. Энэ танхимд Орхон аймгийн бас нэг тамирчин Спортын дэд мастер боллоо. Даамын спортын сонирхогч хүүхэд багачуудад хандаж юу хэлэх вэ?

-Ер нь даамын спорт хөгжих боломж маш их. Ялангуяа энэ спортын онцлог нь хүүхдүүдийг тэвчээртэй болгодог. Сууж сургадаг гээд олон давуу тал бий. Оюуны спорт юм. Манай аймгийн хувьд энэ спортоор хичээллэдэг  зуу зуун хүүхдүүд бий. Цар тахлын өмнөхөн 2019 онд аймгийн Даамын холбоо өсвөрийн тамирчдынхаа дунд аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Зөвхөн тэрхүү тэмцээнд 340 гаруй хүүхэд оролцож байлаа. Манай холбооны зүгээс Даамын спортыг хөгжүүлж байгаа клубүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, “Эрдэнэт” техникийн их сургууль дээр Зуун буудалт даамын спортоор дагнасан клуб ажиллаж  байна. Мөн манай холбооны зүгээс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтарч Зуун буудалт даамын спортыг сонирхож байгаа сурагчдыг бүртгэлжүүлэх гээд олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Та бүхэн орон нутагтаа Зуун буудалт даамын УАШТ-ийг хүлээн авч зохион байгуулж байна. Бэлтгэл хэр хангагдав?

-Зуун буудалт даамын УАШТ орон нутагт 5 дахь удаагаа болж байна. Аймаг, орон нутагтаа зохион байгуулахын тулд их ажил хийсэн. Аймаг, орон нутгийн удирдлага ч дэмжиж туслан, хамтран ажиллаж байна. Дараагийн тэмцээнийг Эрдэнэтэд зохион байгуулах гэвэл бараг 20 жил хүлээх байх шүү. Хүүхдүүдэд энэ спортыг таниулах, сурталчлах, тамирчдын чадварыг дээшлүүлэхэд тэмцээн уралдаан маш их үр дүн өгдөг. Тиймээс аймгийн Даамын холбооны зүгээс энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал намжиж байна. Сайхан цаг ирж байна. Иймээс хүүхдүүдийнхээ төлөө манай холбооныхон идэвх, санаачлагатай ажиллах болно.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА