НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Манай залуус 1 сая төгрөгийг голоод байна гэж үү, аль эсвэл...
А.Түвшинжаргал: Манай залуус 1 сая төгрөгийг голоод байна гэж үү, аль эсвэл...

Аймгийн Засаг даргын даваа гарагын шуурхай хуралдав. Шуурхайг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдлаа. Шуурхайг даргалагчийн зүгээс энэ удаад төрийн байгууллагын дарга нарын ажил удаашралтай байгаа, иргэдийн 70353511 утсанд ирүүлсэн өргөдөл, гомдолд өгч байгаа хариулт бөөрөнхийлсэн байдаг. Бүр Засгийн газрын 11-11 төвд хандсан иргэдийн өргөдөл гомдолд ч хариулт өгөхдөө асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй байгааг зад шүүмжиллээ. Тухайлбал, Засгийн газраас 18-34 насны залуусыг Ажлын байраар хангахын тулд тэдэнд зориулсан “Залуусын оролцоо”тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнд 18-34 насны залуус хамрагдаад дараа нь тогтмол ажлын байртай болж буй Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт туссан ажилд Эрдэнэт хотоос нэг ч залуу хүн бүртгүүлээгүй, мэдээгүй байгааг Хуралдаан даргалагчийн зүгээс анхааруулав. Тэрбээр, “Залуучууд сургалтад хамрагдахын тулд өөрөөсөө 80 мянган төгрөг гарган шинжилгээ өгдөг гэсэн. Ингээд л болоо. Бусад унаа, байр, хоол, хувцас хунар бүх юм нь цаанаасаа. Яагаад ийм хөтөлбөрт манай аймаг залуусаа хамруулж чадахгүй байгаа юм бэ. Эрдэнэтийн залуучууд ажил хийх шаардлагагүй болсон юм уу. Нэг сая төгрөгийн орлого манай залууст, хүмүүст хэрэггүй болчихсон юм уу. Шуурхай дээр заавал ингэж яриулж, хэлж хийдэг ажлаа болих хэрэгтэй. Залуучуудын оролцоо хөтөлбөр манай аймагт яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ. Нэг сая төгрөг тийм бага мөнгө юм уу. Та бид бүтэн нэг сар зүтгээд 700-800 мянган төгрөг авдаг биз дээ. Засгийн газраас “Та Залуусын оролцоо хөтөлбөрт хамрагдан сургалтад сууна уу. Танд нэг сая төгрөгийн урамшуулал өгье” гэхэд, сургалтад суугаад ажлын байртай болоод өгөөч гэхлээр очихгүй байна гэж байх уу. Сургалт сурталчилгаа, мэдээлэл муу байна уу. Эсвэл манай залуусын амьдрал пүүл болчихоод Залуусын оролцоо хөтөлбөрт хамрагдахгүй байгаа юм уу. Үүнд хоёр сумын удирдлага онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Багийн ажлын алба, сумдын Засаг дарга нарын эрх үүрэг бол иргэдийг орлоготой, ажилтай байлгах нь  хамгийн эн тэргүүний ажил баймаар. Хууль бусаар орлого олоод байгаа тэр хуушуур, буузыг нь, тамхины худалдааг нь байлгаад байдаг. Хуулийн дагуу орлоготой бол гээд хүмүүсийг сургалт, хөтөлбөрт хамруулах гэхлээр хүн олдохгүй байна гээд суугаад байдаг. Бид яах гэж төрийн ажил хийдэг юм бэ. Нэг ч гэсэн айл өрх, иргэнийг орлогтой болгохын төлөө ажиллаж чадахгүй юм уу” хэмээн анхааруулав.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА