НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов

Аймгийн АН-ын болон МоАХ-ны гишүүд, дэмжигчид эрдэнэтчүүдтэйгээ хамтран Бүрэнбүстийн овоог тахиж наадам хийлээ. Жил бүр Орхон аймгийн АН-ын гишүүн, дэмжигчид Эрдэнэтийн МоАХ-ны гишүүд Бүрэнбүстийн овоог тахиж нааддаг. Эрдэнэтчүүдийн дунд ч “Бүрэнбүстийн овооны наадам хэзээ болох вэ” гэх яриа гарч битүүхэндээ эрэл сурал болдог.

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Бүрэнбүстийн овоог тахиж наадам хийлгүй өнжсөн. Зөвхөн лам хуваргуудын хүрээнд номоо уншиж овоогоо тахиж ирсэн. Энэ жилийн Бүрэнбүстийн овооны наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Эрийн гурван наадмаа, наадмын хуушуураа хүлээсэн наадамчин олон Бүрэнбүстийн овооны наадамд өргөнөөр цугларчээ.

Мөн энэ жилийн овооны наадмын гэнэтийн бэлэг нь Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирэж оролцсон явдал байлаа. Аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг “Цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил завсарлаад байсан Бүрэнбүстийн овооны наадам сайхан болж байна. Аймгийн АН-ын зүгээс бурханы шашны лам хуврагуудтайгаа хамран овоогоо тахиж байна. Наадмаа хийж байна. Эрдэнэтчүүд өргөнөөр оролцож байна. Тэнгэр хангай ч хишгээ хайрлаж нар хур тэгширсэн сайхан наадам боллоо. Хүчит 64 бөх барилдаж, их насны 20 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид, шагайчид цэц мэргэнээ сорьлоо.

Бүрэнбүстийн овооны наадамд түрүүлсэн бөх тэр жилдээ өнгөтэй байж улсын баяр наадмын өндөр цолонд хүрдэг билэгдлээрээ наадамчид сайхан наадаж байна” хэмээсэн юм.  

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА