ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орох наймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр 14.00 цагт “Уурхайчин" соёлын ордонд болсон “Үр ашигтай хөрөнгө оруулалт, хэмнэлтийн бодлого” уулзалт зөвлөгөөнд оролцож уурхайчдын төлөөлөлтэй уулзав. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Эрдэнэт хотод ажилласан юм. Манай аймгийн зүгээс ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар Ерөнхийлөгчид бараа болон дагалдан явав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үр ашигтай хөрөнгө оруулалт, хэмнэлтийн бодлого” уулзалт зөвлөгөөний индэр дээрээс газрын хэвлийн баялгийг Монголын ард түмэндээ хүртээх төр, засгийн Онцгой даалгаврыг 1.5 жилийн хугацаанд нэр төртэй биелүүлж ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олонд Монголын ард түмний нэрийн өмнөөс, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм.

 

Тэрбээр “ Одоогоос жилийн өмнө бинтй бие Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэнийхээ дараахан нь Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж уурхайчин та бүхний гавьяаг үнэлж Эрдэнэт үйлдвэрийг Монгол улсын Баатар цолоор шагнасан билээ. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч дэлхий нийтийн нөхцөл байдал хүнд байна. Энэ хүнд хэцүү цаг үед ч үйлдвэрийн уурхайчин та бүхэн ачааны хүндийг үүрэлцэж байгаа. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээсэн юм.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН