НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна

              Шанд баг манай аймгийн  төдийгүй улсын хэмжээний жишиг баг гэсэн тодотголтой. Аймгийн Засаг дарга С.Батжаргалын сонгуулийн тойрог. Энэ багийн төв зам, 17 дугаар сургуулийн өмнөх зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна. Ялангуяа бороо орж ус тогтсон үед хаана хонхор байгаа нь харагдахгүй. Ямар сайндаа л энэ замаар ажил албаа, ар гэрээ зорьдог машинтай иргэд “бурхан минь бороо битгий оруулаач” хэмээн гуйхав.

Бид 17 дугаар сургуулийн өмнөөс худалдааны төв өнгөрөөд урагшаа эргэдэг уулзвар хүртэл явж замын хонхорхой, нүхийг тооллоо. Нийтдээ 50 гараад л талийж өглөө, өнөөх тоо нь.

Өнгөрөгч 2021 онд энэ зам эвдрэлтэй байсан. Засаж тордолгүй өнжсөнөөс үүдсэн үү өнөө жилийн хувьд Дарханы замаас ч долоон дор болжээ. Өнөөх олон нүхийг нь тойрч гарах гээд жолооч нар хааяа “үнсэлцэнэ, бүр хундага тулгана”. Ингэж эдийн засгаараа хохирохгүйн тулд өнөөх олон нүхийг нь дэгэн догон гээд яаж ийгээд л гарах шаардлагтай.

Улсын хэмжээний жишиг баг ийм замтай гэхээс уур ч хүрэх шиг. Инээх ихдэж уйлах багадах  гэгч л болж байна. Ядаж байхад энэ хавар Засаг дарга маань ихэнхдээ эзгүй байсан болохоор хэлж,  хандах хүнгүй шандчууд дэмий л “Замаа хэзээ засах бол” хэмээн горьдож сууна.

Удахгүй наадам болно. Наадмаар соёолонгийн тоосонд дарагдах гэсэн машинтай наадамчид энэ зам дээр түгжирдэг. Арга ч үгүй морь барианы газар луу зүглэх гол зам нь энэ. Өнөө жил наадмаас өмнө замаа засахгүй бол юун соёолонгийн тоосонд дарагдах. Машины түгжрээ, шүргэлцсэн, мөргөлдсөн машины цугларсан зам л болох байх.

Харин аймгийн Засаг дарга даваа гарагийн шуурхай дээр чихэнд чимэгтэй мэдээ дуулгаадхав. Зам засварын ажлыг, арчилгаа тордолгоог мэргэжлийн байгууллага болох “Орхон АЗЗА” хариуцаж байгаа. Тэднийх ч өнөө жил бороо хуртай уралдан олон ажил амжуулжээ. С.Батжаргал даргын зүгээс “Зам засварын ажилд зарцуулах 500 сая төгрөгийг бушуухан гаргаж замаа засах хэрэгтэй байна. 17 дугаар сургуулийн өмнөх замыг яаралтай засах хэрэгтэй” хэмээн албан ёсоор үүрэгдлээ. Харин ажил хэрэг болох нь хэдийд бол.    

0
0
0
0
0
0
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА