НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Малын тэжээлийн ургамал тариалах ба тэжээл үйлдвэрлэх” төсөл 50 саяын санхүүжилт авлаа
“Малын тэжээлийн ургамал тариалах ба тэжээл үйлдвэрлэх” төсөл 50 саяын санхүүжилт авлаа

“Сум хөгжүүлэх сан”-гийн зээл 2021 оноос эхлэн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээл нэртэй болсон. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.

Эхлээд сумын хэмжээнд ажилладаг иргэдийн зохион байгуулалтад орсон, тодорхой гишүүнчлэлтэй хоршоо, болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд “Сум өхгжүүлэх сан”-гийн зээлийн тухай мэдээллийг багаар болон хэвлэл мэдээллээр иргэдэд хүргэсэн байна. Хоршоо, жижиг дунд үйлдвэрлэгчид “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн мэдээлэлтэй танилцаад төслөө Баян-Өндөр сумын ЗДТГ-т ирүүлдэг байна. Жилийн 3 хувийн хүүтэй, таван жил буюу 60 сарын хугацаатай, эхний нэг жилд үндсэн зээлээс чөлөөлөгдөх боломжтой “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлд хамрагдах 8 төсөл энэ удаад иржээ.

Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Ш.Өлзийбаяраар ахлуулсан 5 хүнтэй Зээлийн сонгон шалгаруулалтын комисс дээрх 8 төсөлтэй газар дээр нь танилцаж дараа нь төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэж холбогдох журам, зааврын дагуу тусгайлсан үнэлгээ өгч эцсийн шийдвэрийг гаргадаг ажээ.

Биднийг баян-Өндөр сумын ЗДТГ-т болсон “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн сонгон шалгаруулалтын хуралд очиход Булган аймгийн Хангал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг М.Одгэрэл захиралтай “Сүмийн нуга” хоршоо төслөө танилцуулж, хамгаалж “Хоршоо хөгжүүлэх сан”-гаас 50 сая төгрөгийн зээл авахаар шалгарсан юм.

“Сүмийн нуга” хоршооны захирал М.Одгэрэл “Хоршоо хөгжүүлэх сангийн зээл шударга ил тод явдаг юм байна. Төслөө сайн боловсруулаад, үндэслэлээ гаргаад, эдийн засгийн тооцоо судалгаагаа танилцуулаад, хамгааллаа. Төсөл маань тэнцлээ. Нийт 50 сая төгөргийн зээл авахаар боллоо. Манайх энэ зээлийг авч төсөл хэрэгжүүлснээр шинээр 6-7 ажлын байр бий болгоно. Бүтээгдэхүүнийхээ хүртээмжийг илүү болгоно. Баян-Өндөр сумынхаа брэнд бүтээгдэхүүний тоог нэгээр ч гэсэн нэмэгдүүлэх болсондоо баяртай байна” гэлээ.

Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Ш.Өлзийбаяр “ Энэ удаагийн зээлд 8 төсөл ирсэн. Эхний ээлжинд ажлын байртай нь танилцсан. Өнөөдөр эцсийн шалгаруулалт болж байна. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хувьд хоршоологчид, жижиг дунд үйлдвэрлэгчдэд маш боломжтой нөхцөлтэй. Гэхдээ холбогдох яамд, байгууллагаас ирүүлсэн журам нь маш нарийн. Тухайлбал, сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан шаарддаг.

Гэтэл манай хоршоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд цар тахлаас шалтгаалан санхүүгийн тайлангаа дутуу гаргасан, мэдээллээ дутуу ирүүлсэнээс болж хасагдаж байна. Санхүүгийн 3 жилийн тайлангийн шалгуурын талаар бид холбогдох байгууллагаар дамжуулан хүсэлтээ хүргүүлсэн. Манай сумын хувьд Хоршоо хөгжүүлэх сангийн 400 сая төгрөгийн зээл байгаа. Өнөөдөр 8 төсөл ирсэн. Намар дахиад зээлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Зээлийг олгохдоо нээлттэй ил тод, мэдээллийг сайн хүргэхийн тулд хичээж ажилласан. Төсөл нэг бүрийг, төсөл нэг бүр дээр гарч байгаа Зээлийн хорооны гишүүдийн гаргасан санал, хэлсэн үг бүрийг видео бичлэгээр авч байна. Иргэд маань төслөө сайн бичээд дээр нь шалгуурт заасан санхүүгийн тайлангийн мэдээ зэргийг нь хангаж чадвал боломж байна” хэмээлээ.  

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА