НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд түүний хүү Зориг хүндэтгэл үзүүллээ
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд түүний хүү Зориг хүндэтгэл үзүүллээ

Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд түүний хүү Зориг хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ц.Зориг энэ өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудын урилгаар зочилж байгаа ажээ. Тэрбээр энэ удаад өөрийн гэргийн хамт Монгол улсад ирсэн байна.

Тэрбээр  Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснийхөө дараа хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцсан юм. “Би үнэхээр сэтгэл хөдөлж байна. Миний аав Цэдэнбалын хөшөө Монгол орны олон газарт байдаг. Эрдэнэт үйлдвэрийн өмнө сүндэрлэсэн аавынхаа хөшөөг хараад баярлаж байна. 40 гаруй жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлж байсан аавын минь үйл хэргийг мөнхөлж их сайхан хөшөө босгожээ. Би сая Монголд ирэхийнхээ өмнө аавынхаа тухай, өөрийн дурсамж дурдатгалын 3 дахь номоо хэвлүүллээ. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Би зургаан жилийн өмнө Монгол ирж байлаа. Түүнээс хойш Монгол оронд их зүйл өөрчлөгджээ. Улаанбаатар хот танигдахын аргагүй өөр болж. Өндөр сүрлэг байшингууд их баригдсан байна. Эрдэнэт хот ч үнэхээр сайхан хөгжиж байна. Би энэ удаад олон хонож, аавынхаа нутаг руу явж амжихгүй. Гэр бүлийн хүн маань ажилтай тул удахгүй нутаг буцна. Сая Дархан хотын удирдлагууд биднийг хүлээн авч уулзсан. Аавын минь нэрэмжит гудамж, хөшөө хүндэтгэлийн цогцолборын шавь тавих ёслолд оролцлоо. Намар есдүгээр сарын 16-нд миний аав Ю.Цэдэнбалын төрсөн өдөр тохиодог. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биднийг Монголд ирэхийг урьсан. Энэ үеэр ирэхдээ аавынхаа төрсөн нутаг Увс аймаг, Давст сумаар явахаар төлөвлөж байна. 2018 онд Монголын төр засгаас Эрдэнэт үйлдвэрийг миний аавын нэрэмжит болгосныг дуулаад үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Мөн Монголын шүүхийн байгууллагаас миний эцгийн нэр төрийг сэргээж, гавьяа шагналыг нь буцаан олгосонд талархаж байна. Өнөөдөр сэтгэл хөдлөхгүй байхын арга алга. Үнэхээр баяртай байна” гэлээ.

Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон албаны хүмүүс оролцов. Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсаны хүү Зориг нь “Цэдэнбалын академи” ТББ-ын тэргүүнээр ажилладаг юм байна.

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА