НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдав. Шуурхайг аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал удирдав явууллаа. Шуурхайд аймаг, орон нутагт болж байгаа сайнтай суутай олон ажлыг авч хэлэлцдэг, шийдвэр гаргадаг, үүрэг даалгавар өгдөг. Наймдугаар сарын 15-ны шуурхайн эхэнд М.Түмэнжаргал даргын зүгээс хуралд оролцогчдод хандан “Үндэсний спортын долоодугаар их наадамд манай аймгийн баг, тамирчин, дасгалжуулагч, Зохион байгуулах хорооныхон амжилттай ажиллаж багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч алтан медаль, цомын эзэн болсонд баяр хүргэе” хэмээсэн. Дараа үүрэг даалгавын биелэлттэй, дарга нарын мэдээлэлтэй танилцсан юм. Шуурхайн төгсгөлд тэрбээр “Иргэдээс багагүй гомдол санал ирж байна. Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд хурим зохион байгуулсан байна. Хуриманд оролцож идэж уусан, согтуу хөлчүү хүмүүс шүлсээ үсчүүлж, нус цэрээ хаяж, тамхины ишээ энд тэндгүй шидэлсэн гэнэ. Ийм байж болохгүй ээ. Цэнгэлдэх хүрээлэн чинь хурим найрын зориулалтын газар биш. Өөр орчин шүү. Тэгээд ч хүүхэд багачуулын нүдэн дээр согтуу хөлчүү хүмүүс холхисон. Энхбат аа, та тэрхүү хурим найр хийсэн газартайгаа гэрээгээ өөрчил. Дахиж тийм зүйл болох ёсгүй. Хэрэв гэрээгээ өөрчилж чадахгүй бол чаддаг хүнийг нь тавъя. Ахиад ийм асуудал үүсвэл би өөрөө таныг ажлаас халах саналыг аймгийн Засаг даргад оруулна шүү. Бидэнд ажил хийдэг хүн хэрэгтэй” хэмээн хатуухан санууллаа.

Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн эрдэнэтчүүдийн татварын мөнгөөр бий болсон. Хүүхэд багачуул тоглож наадан, спортоор хичээллэж чөлөөт цагаа тав тухтай орчинд өнгөрүүлэх орчин болохоос найман хантай гэр барьсан нэг дураараа аашилдаг нөхөр хурим найрын хүлээн авалт хийгээд, зохион байгуулалттай архи дарсаар үйлчлээд байвал хүүхдүүдэд ямар үлгэр дууриалал үзүүлэх вэ. Тэгээд ч Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газар биш байвал яасан юм бэ.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА