НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Есдүгээр сарын 1-нд тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцоорой
Есдүгээр сарын 1-нд тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцоорой

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор бага насны  хүүхдийг гэмт хэрэг зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн Замын цагдаагийн тасаг, Боловсрол шинжлэх ухааны газраас хэвлэлийн бага хурал хийлээ.   Маргааш буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр аймгийн хэмжээнд  26   уулзвар  гарц дээр 30 албан хаагч замын хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна.

      Тодруулбал, Говил баг хоёрдугаар сургуулийн урд гарц, Барилгачдын уулзвар, наймдугаар сургуулийн баруун талын гарц, гэр хорооллын эцэс гуравдугаар сургуулийн урд гарц зэрэг 26 цэгт цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж үүрэг гүйцэтгэнэ.

    Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр авто жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг  жолооны курсууд А.Амарын талбай, Үйлчилгээний төв, аюулгүйн тойрог дээр иргэдэд мэдээлэл өгч хамтран ажиллах юм байна. Аймгийн хэмжээнд хэсэгчилж зам хаахгүй гэх мэдээллийг Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ганзориг өглөө. 
Мөн жолооч нарыг  сурагчдад хүндэтгэлтэй хандаж, тээврийн хэрэгслийн  ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

    Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд  энэ сарын 28-наас ирэх сарын 28-ныг хүртэл нэг сарын хугацаанд "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн. 
Оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, хяналтыг эрчимжүүлэх нь  тус аяны зорилго юм. 
Дээрх ажлын хүрээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулхад тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хүүхэд гэмтсэн осол үйлдэгдсээр байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА