НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Лаборатори VIII сургууль эзэн Чингис хааны эш хөргийг заллаа
Лаборатори VIII сургууль эзэн Чингис хааны эш хөргийг заллаа

Өнөөдөр есдүгээр сарын 1. 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт орон даяар боллоо. Орхон аймгийн Лаборатори VIII сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт өргөн дэлгэр болов. Хичээлийн шинэ жилийн нээлтэд тус сургуулийн эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд, сургуулийн босгыг анх удаагаа алхан орж байгаа нэгдүгээр ангийн сурагчид, эцэг эхчүүд оролцов. Дунд, ахлах ангийнханы хувьд үе тэнгийнхэнтэйгээ тэврэлдэн золгож, инээд хөөр цалгисан, анги ахисан сэтгэл дүүрэн мөч бүхий баяр хөөр дүүрэн сэтгэлтэй шинэ хичээлийн жилийн нээлт болж байна.

Өнгөрөгч хоёр жилийн турш дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Хичээлийн шинэ жилийн нээлтийн албан ёсны арга хэмжээг орон даяар зохион байгуулаагүй өнжсөн. Гэвч эцэст нь хүн төрөлхтөн гэлтгүй монголчууд ч цар тахлын хүнд үеийн даван туулж 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа юм.

Тус сургуулийн нэгдүгээр ангийн 3 бүлэгт 102 бяцхан сурагч элсан оржээ. Тус сургуулийн эрдэмтэн багш нар, сурагчид, эцэг эхчүүд шинэ хичээлийн жилийн нээлтэд Монгол улсын төрийн дууллаа эгшиглүүлж, Их эзэн Чингис хааныхаа эш хөргийг  Хүндэтгэлийнхээ танхимд заллаа. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чингис хааны хөргийг залах тухай 159 тоот зарлигийг шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Мөнх-Од танилцуулав. Мөн тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Орхон аймаг дахь бие төлөөлөгч С.Зоригтбаатар тэргүүтэй албаны зочид төлөөлөгч оролцлоо. УИХ-ын гишүүн О.Ганбаатарын санаачлага, дэмжлэгтэйгээр Орхон аймгийн ЕБС-иудад цахим самбар, шалгалтын тест засагч машиныг олгосон байна. Мөн ЕБ-ын сургуулийн багш нарыг таблетаар, цэцэрлэгийн багш нарыг нөүтбүүкээр хангах ажлын хөрөнгийн асуудлыг улсын төсөвт суулган тун удахгүй Монголын багш нарын баярын өмнө хүлээлгэн өгөхөөр болсон байна.

 2022-2023 оны шинэ хичээлийн жилд  Орхон аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 40 цэцэрлэг ажиллана. Тэдгээрт 1200 баг, сурган хүмүүжүүлэгч ажиллаж 8200 гаруй хүүхэд хамрагдаж байна.  Харин төрийн өмчийн 19, хувийн хэвшлийн 6 нийт 25 ЕБС-д 22 мянга гаруй сурагч суралцах юм. Үүнээс нэгдүгээр ангид 2600 гаруй сурагч элсэн оржээ. Мөн МУИС-ийн “Эрдэнэт” сургууль, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Маргад” дээд сургуулиудад нийт 1300 гаруй, 2 МСҮТ-д 1100 гаран оюутан суралцана.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА