НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Авсан ажлаа чанаргүй гүйцэтгэж, хаяад явдаг компаниудын эздэд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгохыг үүрэг болголоо
Авсан ажлаа чанаргүй гүйцэтгэж, хаяад явдаг компаниудын эздэд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгохыг үүрэг болголоо

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн хуралдаж, хуралдааныг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа.  Өнгөрсөн долоо хоногийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат танилцуулав.

   Тухайлбал, байгууллага тус бүр өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах, мэдээлэл ирүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.  Үүний хүрээнд аймгийн Авто тээврийн төвөөс “2022-2023 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу хот хооронд болон орон нутаг, хотын доторх чиглэлд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 10 тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын "Өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал"-ын талаарх үзлэг шалгалтыг хуваарийн дагуу 09-р сарын 05-наас 16-ны өдөр хүртэлх хугацаанд хамруулах албан шаардлагыг хүргүүлсан” гэх мэдээллийг ирүүллээ.

       Мөн “Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ”ОНӨХК өвөлжилтийн бэлтгэд ажиил хангахад 48 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл 70 хувьтай байна гэж мэдээлэв.
Өнөөдрийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр Хотын Захирагчийн албаны дарга С.Ганцогт, БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт, ОРХОН АЗЗА, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. 
     Шуурхайн төгсгөлд Засаг дарга С.Батжаргал аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Шатахуун түгээх станцуудыг энэ долоо хоногт багтан нүхэн жорлонгоо эко нойлоор солих үүргийг өгөв. Тэрээр, ААН-үүдийн нүхэн жорлонг  эко болгох асуудлыг 2020 оноос тавьж эхэлсэн. Энэ долоо хоногт багтааж асуудлаа шийдэхгүй бол торгуулийн арга хэмжээ авна” гэлээ. 
Мөн 2023 оны хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсвийг яаралтай хийлгэ. Байгууллагуудаас ажил авбал зурагтай, төсөвтэй ажил хүлээж ав. 
Дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд  Орхон аймаг хорооллоор нь, хотхоноор нь барих ажилд анх удаа эхлүүлж байна.  Хүндрэл их гарч байгаа ч тэр хэрээрээ бидэнд сайн туршлага болж байна. Дараа, дараагийн газар төлөвлөлтөн дээр анхаарч, цэгцтэй, бодлоготой ажиллах  хэрэгтэй. Эрдэнэт хотын ойрын хэдэн жилийн  төлөвлөлт  “ИХ ЗАЛУУ” багт бий болно.  Эхнээс нь төлөвлөлтүүдээ сайн бодож, нарийвчлан  гаргахыг холбогдох газар хэлтэст даалгалаа. 

Ажил аваад авсан ажлаа чанаргүй гүйцэтгэж, хаяад явдаг компаниудын эздэд хариуцлага ногдуулах механизмыг  тодорхой болгохыг хуулийн хэлтэст тус тус үүрэг болголоо.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА