НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
2021 оны Орон нутгийн төсвийн орлого 10.7 тэрбум төгрөгөөр давж биелжээ
2021 оны Орон нутгийн төсвийн орлого 10.7 тэрбум төгрөгөөр давж биелжээ

Аймгийн  ИТХ-ын Зөвлөлийн тавдугаар хуралдаан өнөөдөр болж зарим асуудлыг хэлэлцэв. Зөвлөлийн хурлаас аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг есдүгээр сарын 15-нд хуралдуулахаар тогтлоо.  Зөвлөл хуралдаанд аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг сонсос, хариуль авлаа. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн мэдээллээс харвал 2021 оны Орон нутгийн төсвийн орлого 10.7 тэрбум төгрөг буюу 115 хувиар давж биелжээ. Мөн  сүүлийн жилүүдэд аймгийн төсвийн гүйцэтгэл давсан орлоготой биелж ирсэнийг тэрбээр онцоллоо. Тухайлбал,  

  • Тухайлбал, 2017 онд 44,5 тэрбум төгрөг төлөвлөж 46,7 тэрбум төгрөг,
  • 2018 онд 44,4 тэрбум төгрөг төлөвлөж 50,1 тэрбум төгрөг,
  • 2019 онд 55,1 тэрбум төгрөг төлөвлөж 65,3 тэрбум төгрөг,
  • 2020 онд 66,7 тэрбум төгрөг төлөвлөж 72,9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт  тус тус төвлөрүүлсэн байна. 

Өнгөрсөн оны тухайд 69.3 тэрбум төгрөг төлөвлөж 80.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж 10,7 тэрбум буюу 115 хувиар  орон нутгийн орлого давсан байна. 
16 нэр төрлийн татварын орлогоос бууны албан татвар, улсын тэмдэгтийн хураамж зэрэг орлогын албан татвар буурсан  үзүүлэлттэй гарсан нь ковидийн нөхцөл байдал мөн программ шинэчлэлт зэрэг үйл ажиллагаатай холбоотой гэх тайлбарыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тайлбарлав. Уг асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжсэн. 

Мөн Нэршил өөрчлөх тухай, Зөвшөөрөл олгох тухай, Газрын үнэлгээний бүс, итгэлцлүүрийн тоон утга төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Хугацаа сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА