НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Жаргалсайхан: Нийт тарьсан модны 81.5 хувь нь л ургасан
С.Жаргалсайхан: Нийт тарьсан модны 81.5 хувь нь л ургасан

Бүх нийтийн мод тарилт ирэх амралтын өдрүүдээр болно. Намрын мод тарилтын талаар аймгийн Засаг даргын шуурхайд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан мэдээлэл хийлээ. “Өнгөрөгч хавар аймгийн хэмжээнд 14 газарт мод тарьсан. Эрдэнэт үйлдвэр 3 сая суулгац тарьсан тухай мэдээлсэн. Нийтдээ, аймгийн хэмжээнд 3 сая 225 мянган мод, тарьц суулгасан. Аймгийн Засаг даргын санаачлагаар тарьсан модоо эргэж тойрч, усалж ургуулах санаачлага гаргасан. Энэ санаачлагын хүрээнд дээрх 14 газарт тарьсан мод, суулгацны 81.5 хувь нь ургасан. Үлдсэнийг нь мал идсэн. Мөн 315 тн усаар өнгөрсөн хугацаанд давтан услалтыг хийсэн. Сархиа уулын энгэрт тарьсан модны дөнгөж 46 хувь нь ургасан. Цагаанчулуутын амных 84.7, Урд энгэрийнх 85 хувьтай ургасан бол Эрдэнэт хаалга орчимд тарьсан модны ургалт 100 хувь байсан. Модыг хамгийн их сүйтгэж, ургалтад нөлөөлж байгаа зүйл нь мал байна. Иймээс энэ тал дээр анхаарах шаардлагтай үүссэн. Хашаалж, хамгаалах ажлыг ч хийх хэрэгтэй байна.

Энэ намрын мод тариалалт ирэх амралтын өдрөөр болох байсан ч баасан, бямба гарагт цастай байгаа учраас пүрэв гарагт бүх нийтээр мод тарина. Иймд сургууль, цэцэрлэгүүд хичээл номоо зохицуулах шаардлагатай. Болж өгвөл мод тарилтыг маргаашнаас ч эхлүүлэхэд буруудахгүй. Төрийн байгууллагуудын мод тарих төлөвлөгөө И-оффис дээр тавигдсан байгаа. Өнөөдрөөс эхлэн Амарын талбайд мод, суулгацны үзэсгэлэн худалдаа гарна. Аравдугаар сарын 12-нд Байгаль орчны байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг Амарын талбайд болно” хэмээлээ.

Энэ мэдээллээс харвал бид өнгөрөгч хавар 3.2 сая мод, суулгац тарьжээ. Үүнийхээ 81.5 хувийг л ургуулж чадсан юмсанж. Харин үлдсэн 18.5 хувь буюу 612 мянга 750 гаруй мод, суулгацыг хотын эргэн тойрон төдийгүй хотын төвөөр хүмүүстэй адил эрхтэй, чөлөөтэй зорчдог малд зүгээр л “нэмэлт тэжээл” болгоод өгчихжээ гэж харахаар байна.  

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА