НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Номын баяр иргэдийн хүсэн хүлээсэн өдөр байлаа
Номын баяр иргэдийн хүсэн хүлээсэн өдөр байлаа

             “Соёл түгээе” аяны нээлт Эрдэнэт хотноо боллоо. Номын баярын өдрөөр болсон нээлтээс харвал эрдэнэтчүүд номоор цангасан нь илт харагдана. Бүр Номын баярын нээлтийг хүлээж тэсэлгүй 10.00 цагтай уралдан ирсэн уншигч ч таарлаа. Аравдугаар сарын 28, 29-ны өдрүүдэд хуучнаар “Уурхайчин” буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборт Номын баярын өдөрлөг болж байна. Улаанбаатар хотоос Монголын уран зохиолын шинэ цагийн өнгийг тодорхойлж байгаа үргэлжилсэн үгийн мастерууд болох зохиолч Г.Шүүдэрцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа, модернист яруу найрагч Б.Галсансүх, зохиолч Б.Номинчимэд тэргүүтэй 60 гаруй зохиолч хүрэлцэн иржээ. Мөн хэвлэлийн үйлчилгээ эрхлэгч 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл Номын баярт хүрэлцэн иржээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрөгч намар болсон Эрдэнэтийн Номын баярт ном хэвлэлтийн “Аз хур” компани хоёр чингэлэг дүүрэн номтой ирээд хоёрхон өдрийн дотор борлуулсан тухай дуулдаж байлаа. Нээлтийн арга хэмжээг Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн хөтлөгч Бужгарын Гантигмаа хөтөлсөн юм. Соёл, урлагийн цогцолборын нэг давхарт болж буй “Номын баяр”-ын арга хэмжээнд ээжийнхээ гараас хөтөлсөн нэгдүгээр ангийн хүү  хоёр ч үлгэрийн ном авахуулан баярлаж байгаа бол Эрдэнэтийн зохиолчид ч арга хэмжээнд хүрэлцэн ирж амар мэндээ мэдэлцэн уран бүтээлийн талаар халуун, дулаан яриа өрнүүлж байгаа нь Эрдэнэт хотод л харж болох Номын баяр, зохиолч уншигчийн нүүр тулсан уулзалт бүхий нөхөрсөг орчин бүрдсэн газар байлаа.

Энэ жилийн “Соёлыг түгээе” аян “Хувийн соёл-Байгууллагын соёл-Хотын соёл” уриан доор арванхоёрдугаар сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА