НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өнөөдөр монголчуудад “Хар мягмар гараг” тохиож байгаа бололтой
Өнөөдөр монголчуудад “Хар мягмар гараг” тохиож байгаа бололтой

Арваннэгдүгээр сарын 1-н бол 2022 оны сүүл саруудын нэг. Жирийн л нэг цаг хугацааны хэмжүүр болох 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гэж хэлж болох ч монголчуудын хувьд үнийн дарамтад нэрвэгдсэн, татвар төлбөр, хураамжаар дээрэлхүүлсэн өдөр бололтой. Өнөөдрөөс эхлэн цахилгааны төлбөр нэмэгдлээ. Дээр нь төмөр замаар зорчигчдын тасалбарын үнэ 50 хувиар нэсэгдсэн. Бас болоогүй, Торгууль, татвараа төлөөгүй машинтай бол Улаанбаатар тийш зүглэлтгүй болж байх шиг. “Дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр” гэж билэгшээж ярих, хэлэх бүр ерөөх дуртай, монголчууд. Гэтэл арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хоёр ч төрлийн чухал үйлчилгээний татвар хураамж, төлбөр тооцоо 50 хүртэл хувиар нэмэгдлээ. Дээр нь төр засаг “торгуулиа төлөхгүй, татвараа өгөхгүй луу унжаад үзээрэй чи” гэж ирээд л Улсын нийслэл Улаанбаатар зорих иргэдийнхээ өмнө хана хэрэм бий болгочих юм. Энэ гурваас харвал өнөөдөр монголчуудад “Хар мягмар гараг” тохиож байгаа бололтой.

Монголын төр цахилгаан, эрчим хүчний төлбөрийг нэмчихлээ. Яахав, өмнө нь “Цахилгааны төлбөрийг нэмнэ шүү” гэж хэлж иргэдээ айлгахаа, ангайлгахаа мартаагүй хийчихсэн. Тэгвэл өнөөдрөөс цахилгаан эрчим хүчний төлбөр тодорхой хувиар нэмэгдлээ. Эрчим хүчний яамны мэдээллээс харвал, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан, эрчим хүчний төлбөрийг 14-28 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж байгаа юм. Сард 5000 кВт цагаас доош хэрэглээтэй ААН-ийн цахилгааны төлбөрийг 14 хувиар нэмсэн. Харин 5001 ба түүнээс дээш кВт цагийн хэрэглээтэй бол 28 хувиар нэмэгдүүлж байгаа гэнэ.

Нөгөө талдаа уул уурхай, үүрэн телефоны оператор компани, банкны салбарын байгууллагын сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2000 кВт цагаас дээш 28 хувиар нэмэх тухай шийдвэр хэрэгжиж эхэллээ. ЭХЯ үүнийгээ дээрх салбарынхан бол санхүүгийн ачаалал даах чадвартай ААН гэж үзжээ. Ингэснээр монголчуудын гол нэрийн хэрэглээний нэг болох талх, сүү, тарагны үнэ дахиад л 28-40 хувиар нэмэгдэх тооцоог зарим эдийн засагчид хийсэн байна. Учир нь талх, сүү, тараг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж сард 5001 ба түүнээс дээш кВт цагийн эрчим хүч хэрэглэдэг байна.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА