БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хот тохижуулах газрын “Ланд 100” 28.6 саяар зарагдлаа
Хот тохижуулах газрын “Ланд 100” 28.6 саяар зарагдлаа

Аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн өмчит байгууллагуудын хөрөнгөд бүртгэлтэй хуучин автомашинуудыг Нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр Нээлттэй дуудлага худалдаа Нутгийн удирдлагын ордонд боллоо. Хот тохижуулах газрын өмчид бүртгэлтэй 1998 онд үйлдвэрлэгдсэн ОРА 00-68 улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 100” автомашин 28 сая 600 мянган төгрөгөөр зарагдав. Энэ машиныг дуудлага худалдаагаар оруулахаар Үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 28 сая төгрөгөөр үнэлжээ. Дуудлага худалдаанд оролцогч иргэн 28.6 сая төгрөгөөр худалдав авлаа.

Мөн Хот тохижуулах газарт бүртгэлтэй “Комацу SK 1020” тракторын дуудлага худалдаанд 4 оролцогч оролцов. Нээлттэй дуудлага худалдаанд 4 дугаартай оролцогч иргэн 9 сая 770 мянган төгрөгийн үнийг санал болгосноор уг тракторыг худалдан авав.

Үүний дараа аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй ОРА 38-89 улсын дугаартай “Хьюндай маяти 3.5” тээврийн хэрэгслийг 1.2 сая төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсан юм. Энэ Дуудлага худалдаанд 2 иргэн оролцсоноос 1 дугаартай оролцогч иргэн 1.8 сая төгрөгөөр худалдан авлаа.  Дээрх тээврийн хэрэгслийг өмнө нь гурван ч удаа дуудлага худалдаанд оруулж байжээ.

Аймгийн ЗДТГ-т бүртгэлтэй ОРА 00-04 улсын дугаартай “Тоёота лексус 470” жийпийг Нээллтэй дуудлага худалдаанд оруулахаар хэвлэл мэдээллээр зарлуулаад байсан. Энэ машиныг Дуудлага худалдаагаар авахаар 1 иргэн үнийн санал ирүүлсэн боловч Дуудлага худалдааны Журмыг дагуу 2 ба түүнээс дээш иргэн үнийг санал ирүүлэх ёстой тул зарагдсангүй. “Лексус 470”-ыг 21 сая төгрөгөөр үнэлгээ тогтоож дуудлага худалдаанд оруулсан юм.

Аймгийн ЗДТГ-т бүртгэлтэй ОРА 16-99 улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн “Хьюндай Туксон” машиныг 13.3 сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдааны зарыг нийтэд түгээсэн. Энэ машиныг худалдан авахаар 2 иргэн материалаа ирүүлсэн ч дуудлага худалдаа болоход тэдгээр хүмүүс ирээгүй тул Журмын дагуу дээр машин дээр дуудлага худалдаа болсонгүй.  Нийтдээ өнөөдөр гурван тээврийн хэрэгсэл дуудлага худалдаагаар зарагдаж аймаг, орон нутгийн төсөвт 40 сая 170 мянган төгрөгийн орлого орохоор болов. Дуудлага худалдаагаар 28 тээврийн хэрэгсэлийг худалдаалахаар төлөвлөж байсан ч оролцогч олон гараагүй тул Журмын дагуу үлдсэн машины үнийг 20 хүртэлх хувиар бууруулж, дахин Дуудлага худалдаа нийтэд зарлан, зохион байгуулах юм байна.  

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА