БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аваргын алтан медалийн төлөө Эрдэнэтийн хоёр баг шалгарлаа
Аваргын алтан медалийн төлөө Эрдэнэтийн хоёр баг шалгарлаа

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчдын спортын их наадам 2022" тэмцээн Эрдэнэт хотноо үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээний шөвгийн 4 баг тодорч, улмаар аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх багууд шалгарлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй баг, катодын зэс үйлдвэрлэх “Ачит Ихт” компанийн баг аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг “Багануур” компанийн багийг 39:37-гийн хаьцаагаар буулган авснаар шигшээд шалгарсан юм.

Харин “Ачит Ихт” компанийн баг “Blast” багийн илт илүүрхэн хожсоноор энэ удаагийн тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд аваргын төлөө өрсөлдөх болсон юм. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээний медалийн төлөөх тоглолт   маргааш 09.00 цагт “Хангарьд” паласт болно.

Харин хүрэл медалийн төлөө “Багануур” компанийн баг “Blast” багтай өрсөлдөх юм. Үүрд хадгалах цомын төлөөх уурхайчдын спортын их наадамд “Ачит ихт” ХХК, АМГТГ, Багануур ХК, “Бадрах энержи” ХХК, Болд төмөр ерөө гол, Баянгол уурхай, Бороо гоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Монросцветмэт, Мера ХХК, МоЭнКо ХХК, Саусгоби сэндс ХХК, Нормаунт ХХК, Монгол майнинг энд эксплорейшн ХХК, Си ар майнтээн ХХК, Шивээ овоо ХХК, Эрдмин ХХК, Шарын гол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой”, Оюутолгой, Цемент шохой ТӨХК, Цайрт минерал ХХК зэрэг уул уурхайн 30 компанийн 1500 тамирчин дөрвөн өдрийн турш спортын таван төрөлд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлдаж байна.

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА