ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнтийн Дулааны цахилгаан станц алдангийн ингэж тооцдог
Эрдэнтийн Дулааны цахилгаан станц алдангийн ингэж тооцдог

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэрэглэсэн дулаан, цахилгаан, халаалтынхаа мөнгийг тухай бүрд нь төлөхгүй тохиолдолд алданги тооцуулдаг. Гэхдээ алдангийг ямар үндэслэлээр хэрхэн тооцож байгаа нь иргэн, аж ахуйн нэгжийнхэнд ойлгомжгүй байдаг. Тэгвэл “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц”-ынхан алдангийг ингэж тооцдог байна. Хэрэглэгч хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг тухайн сардаа багтаан төлөх үүрэгтэй. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол алданги ногдуулдаг аж. Ингэхдээ, төлбөрөө нэг сарын дотор төлөөгүй бол алдангийг 0.1 хувиар,

1-2 сарын тодор төлөөгүй бол 0.2 хувиар

2-3 сарын дотор төлөөгүй бол 0.3 хувиар

3-4 сарын дотор төлөөгүй бол 0.4 хувиар

4-өөс дээш сар төлөөгүй бол 0.5 хувиар тооцдог байна. Энэ тооцооллыг хийхдээ байгууллагынхаа байцаагчдыг давхар хамгаалсан гэнэ. Өөрөөр хэлбэл, ЭДЦС-ын байцаагч Баатар хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг хугацаанд нь төлөөгүй Доржийн төлбөр тооцоон дээр дур мэдэн 0.5 хувийн алданги тооцохгүй юм. Дээрх хуваарийн дагуу алданги тооцдог байна. Нөгөөтэйгүүр танил талдаа 0.1 хувийн алданги бичээд танихгүй хэрэглэгч Сүхийг 0.5 хувиар “шийтгэх” байцаагчийн ашиг сонирхлыг журмаар ийнхүү хааж өгсөн нь иргэдэд  чиглэсэн ажил болжээ. Аймгийн ИТХ, түүний Ажлын албанаас арваннэгдүгээр сарын 22-нд “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайлал-Төрийн үйлчилгээ” өдөрлөгийг Баян-Өндөр сумын Спорт зааланд зохион байгуулсан. Энэхүү өдөрлөгт оролцсон “ЭДЦС” хувьцаат компанийнхан алдингиа хэрхэн тооцдог тухай мэдээллийг иргэдэд өгч байсан нь хамгийн чухал, хэрэгцээтэй мэдээлэл байлаа. Тус байгууллагын иргэдэд зориулж гаргасан “Хэрэглэгчийн гарын авлага” хамгийн хэрэгцээтэй мэдээллийг агуулжээ.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН