ЛХАГВА
2026.10.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Захиргаа 26 тэрбумын зарлага гаргаад 17.8 тэрбумын орлого олох бизнест Хамтрагчаар оролцох шаардлага байсан уу
Аймгийн Захиргаа 26 тэрбумын зарлага гаргаад 17.8 тэрбумын орлого олох бизнест Хамтрагчаар оролцох шаардлага байсан уу

Аймаг, орон нутгаас “Иргэдийнхээ орлогод нийцсэн орон сууцны байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхний барилга нь ашиглалтад орох гэж байгаа. Аймгийн захиргаа өөрийн мэдлийн буюу төрийн өмчийн газар дээрээ аймгийн төсөвт хөрөнгө, мөнгийг нь суулгаж байгаад, нэмээд инженерийн дэд бүтцийг нь татвар төлөгчдийн мөнгөөр хийж өгөөд барилгажуулах ажил эхлүүлсэн. Одоо Уртын гол багт баригдаж буй 5 блок орон сууцны байрны эхний 3 нь ашиглалтад орох нь өнөө маргаашийн асуудал болсон. Нутгийн удирдлагын ордноос Уртын голд баригдах орон сууцанд гэр хорооллын иргэд л орно, орлогод нийцсэн орон сууцны байр учраас үнэ өртөг нь зах зээлийн ханшаас илүү гарах ёсгүй гэсэн мессежийг эрдэнэтчүүдэд мөн ч их шидсэн дээ. Нэг метр кв-ын үнэ нь 1 сая 650 мянган төгрөг байна гээд л.

Орон сууцны байр ашиглалтад орохтой зэрэгцээд үнийн асуудал газар авлаа. Аймгийн удирдлагаас нэг метр кв байрны үнийг 1.9 саяаас 2 сая 50 мянган төгрөгийн хооронд байхаар төлөвлөж байгаа аж.  Ийм үнээр Уртын голын 5 блок барилгыг үнэлээд зах зээлд шууд худалдахаар төлөвлөсөн гэнэ. Ингэхдээ 100 хувь худалдан авах иргэн хэд байх, 80 хувийг нь цаашлаад 50, 30 хувийг нь төлөөд үлдсэнийг нь зээлээр авах гэсэн иргэдийн судалгааг гаргаж 3-4 бүлэгт хамруулан авч үзэж байгаа бололтой.

Нэгэнт л зорилтот бүлэгт буюу гэр хорооллын иргэдийг тохилог дулаан, инженерийн дэд бүтэцтэй байранд оруулахаар төлөвлөсөн ч барианд орох мөч буюу ашиглалтад орохын өмнө зорилтот бүлгийн иргэдээ мартаад шууд л зах зээлд нийлүүлж 17.8 тэрбум төгрөг босгохоор шийджээ, манай дарга нар. Ингэхгүй бол зардал нь 26 тэрбум төгрөг хүрээд байгаа тухай яриа илүү хүчээ авч байна. Ийм алдагдалтай тооцоо гарах байсан юм бол хасах бланстай бизнест аймаг орон нутаг орох шаардлага байсан уу. Зүгээр л газраа дуудлага худалдаанд оруулаад зах зээлийнх нь жамаар барилгын ажлыг явуулсан бол асуудал иймдээ тулахгүй байсан. Нөгөө талдаа манай аймгийн удирдлагууд гэр хорооллын иргэдээ ийм өндөр орлоготой, санхүүгийн боломжтой болгочихсон юм уу, өнгөрсөн хугацаанд. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хэд нь шоо метр нь 1.9 сая төгрөгийн үнэтэй болчихоод байгаа 40 метр кв-т хэмжээтэй байрыг худалдан авч чадах юм бэ. Бүгдэд нь ийм боломж байгаа гэж үү. Арай л үгүй болов уу, чүү ай өр зээл тавиад 30 хувийг нь бүрдүүлээд үлдсэнийг нь ипотекийн зээлд хамруулж авах гэсэн л иргэд байгаа. Гэтэл эрх баригчдын өнөөгийн байр суурийг харвал “Орлогод нийцсэн орон сууцны байр” хөтөлбөр байндаа тусахгүй нь бололтой.

Зах зээлд шууд худалдвал хадгаламжиндаа, хэтэвчиндээ мөнгөтэй эрхмүүд 2 сая 50 мянган төгрөг байсан ч шууд л худалдаад авчихна. Нэг сарын дараа ч юм уу тодорхой хугацааны хойно Эрдэнэтэд 2 өрөө байрны ханш 120 сая төгрөг байна шүү дээ гэж хэлээд л ийм үнээр зах зээл дээр гаргаад худалдчихна. 40 сая түүнээс багагүй ашиг хийх ийм боломжийг хадгаламжинд нь байгаа мөнгө нь хатгаад тэднийг бараг унтуулахгүй.

Харин түүний оронд аймаг, орон нутаг Эрдэнэтийн хэмжээнд “Орлогод нийцсэн орон сууцны байр” хөтөлбөрт хамрагдах иргэдээ ипотекийн зээлд хамруулах тал дээр нь илүү ажиллах байж. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг аймаг, орон нутгийнхаа бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад “Орон нутгийн ипотекийн зээл” хөтөлбөр хэрэгжүүлж сум бүрд орон сууц барьж байна. Иргэд нь 30 хувиа бүрдүүлээд үлдсэнийг нь “Орон нутгийн ипотекийн зээл хөтөлбөр”-өөс авдаг аж. Манай дарга нар багаараа, хэсэг бүлгээрээ, найз нөхдөөрөө Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд мөргөхөөр жил бүр давхицгаадаг. Үгүй ядаж хуулбарлахгүй байг гэхэд иргэддээ чиглэсэн тэр олон ажлын санаа оноо, гаргалгааг нь олоод харах чадваргүй гэж үү.

Эцэст нь, энэ хөтөлбөр тойрсон асуудал аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар орсон. Ирэх сарын 1-нд болох аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанд орж эцсийн шийдвэрийг төлөөлөгчид гаргана. Түүнээсээ өмнө иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг хийх, орон сууцанд орох сонирхолтой гэр хорооллын иргэдийнхээ судалгааг гаргаж нарийн хэлэлцэх учиртай биш үү. Нийт 5 блок байрны тодорхой хэсгийг нь худалдаад 17.8 тэрбумыг босгоод түүнийгээ ирэх жил хэрхэн үрэх талаар ам уралдуулах уу. Нөгөө талдаа төрийн мөнгө ёолдоггүй учраас энэ байрны метр кв-ын үнэ дээрээс 50-100 мянган төгрөг хийчих гэсэн хэсэг бүлэг хүний уралдаан өрнөж байгаа тухай жиг жуг хийж байна. Үнэхээр л зорилтот бүлгийн иргэддээ зориулах гэж байгаа бол зөв харж инээж буруу харж уйлж байгаа ч хамаагүй хий л дээ. Түүнээс биш Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн итгэлцүүр өссөн, зах зээлийн үнэ ийм гэсэн шалтаг, шалтгаан орон сууцтай болох гэсэн гэр хорооллын иргэдийн хүсэл мөрөөдлийг унтраах ёсгүй баймаар.           

ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ