БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэчлэл: Эрдэнэтийн эрх чөлөөний талбай
Шинэчлэл: Эрдэнэтийн эрх чөлөөний талбай
Орхон аймгийн төр, захиргааны байгууллага, “Уурхайчин” соёлын ордны өмнөх талбай буюу өнөөгийн нэрээр А.Амарын талбай машин дүүрэн зогсоол болсон байсан нь саяхан. Орхон аймгийн өнөөгийн төр, захиргааны байгууллага хоёр жилийн өмнө энэ талбайг машинаас чөлөөлж Эрдэнэтийн ард иргэд амгалан байх, амар тайван алхах нөхцөлийг хангасан. Аливаа хотын төв талбай иргэдийн эрх чөлөөний талбар байдаг дэлхийн тэр л жишиг рүү оруулж аймгийн Засаг дарга захирамж гарган, Эрдэнэтийн төв талбайг машинаас чөлөөлсөн нь тэр. Үнэхээр оновчтой зөв шийдвэр болсныг өнөөгийн байдал нотолж байна. А.Амарын талбайд одоо бага насныхан дугуйгаар зугаалж, усан санд завиар аялаж, галт тэргэнд сууж, багачууд өнгө алагласан хийн тоглоом дээр үсэрч тонгочин баясаж, сургуулийн хүүхдүүд сагсан бөмбөг тоглож, зарим нь сургуулийн дунд насныханд дугуйн прокатаар үйлчилж, охид хөвгүүд зун нь рольк, өвөл нь чарга, тэшүүрээр гулган наадаж, өндөр настнууд сандал дээр тухлан хууч хөөрч суугааг харахад энэ талбайгаас хүний жинхэнэ амар амгалан байдал, эрх чөлөө мэдрэгдэх болжээ. Өндөр настнууд өглөө их эрт ирж энд хийн дасгал хийж харагдана. Саяхан А.Амарын талбай төв зам хоёрыг зааглан сайхан алаг чулуун зам тавьчихлаа. Эрдэнэтийн иргэдийн эрх чөлөөний талбар болсон энэ талбай руу өнөөдөр машинтайгаа зүрхэлж орох хүнгүй болсон нь том ололт. Тиймээс энэ талбайд хүмүүс айх аюулгүй, амар тайван алхах болжээ. Орхон аймгийн төр, захиргааны байгууллага олон түмний тав тух, амар амгалан байдлыг хангах олон шинэчлэл хийж байгаагийн нэг жишээ энэ юм. Монгол улсын анхны Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг өнгөрсөн жил нүүлгэн Нутгийн удирдлагын ордны өмнө аваачиж байрлуулан, өмнө нь “Найрамдал” гэдэг байсан төв талбайг “А.Амарын талбай” хэмээн нэрлэсэн нь хүртэл гүн утга төгөлдөр үйл ажиллагаа болсон юм. Эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгалангийн төлөө эрдэм боловсрол, хүч чадал, амь насаа зориулсан Ерөнхий сайд агсан А.Амарын гэгээн дүрийг Булган хангайд бууриа зассан айл өрх, хүн бүхэн бахархан хүндэтгэх учиртайг сануулан ийнхүү гэгээн дүрийг нь Эрдэнэтийнхэн мөнхжүүлэн бүтээж, хоймроо залсан билээ. Одоо А.Амарын талбайг сайхан тохижуулах л үлдэж байна. Эхний удаад уг талбайг машины зогсоол болсон байдлаас чөлөөлнө, дараа нь засаж шинэчилнэ гэсэн сайхан санаагаа төлөвлөгөө болгон хэрэгжүүлэхээр ажиллаж буй хүмүүс бий. Тэдний сайн санаа биелэлээ олж бүтээлч ажил болсны дараа Эрдэнэтийнхэн үзэмж төгс, өнгө гялбам сайхан талбайтай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр шинэчлэл даруй хийгдээсэй гэж Эрдэнэтийнхэн хүлээж сууна даа. Сэтгүүлч Ж.ОЮУН
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ