БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цалинг нэмэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна
Цалинг нэмэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна

Аймгийн Үасаг даргын зөвлөлийн хурлаар Орхон аймгийн хэмжээнд ажиллаж байгаа босоо удирдлагатай буюу цалин хөлс нь УИХ-аас тогтоол гарч цалинждаг 18 байгууллагын 275 албан хаагчийн цалинг нэмэх тухай асуудлыг хэлэлцсэн. Орхон аймаг орон нутгийн өмчит байгууллагын ажиллагсдын албан хаагчдын цалинг нэмэгдүүлээд байгаа. Үүнд Хот тохижуулах газар, Эрдэнэт ус орон нутгийн өмчит газар, сургууль цэцэрлэгийн ажилтан ажиллагсад, олон нийтийн цагдаа зэрэг алба хаагчдын цалинг Орхон аймаг өөрийн санхүүгийн нөөц бололцоогоор нэмэгдүүлсэн. Харин босоо удирдлагатай байгууллагууд, Төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн тусгай хамгаалалттай байгууллагын албан хаагчид цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг аймгийн удирдлагад гаргаад байгаа юм. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт хэлэлцээрийн гишүүд болох аймгийн Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, төрийн захиргааны байгууллага зөвшилцлийн хурлаа хийж, дахин хэлэлцэхийг Үйлдвэрчний байгууллагын төлөөлөл шаардаж байна.

Орхон аймгийн 2023 оны төсвийг батлахад орон нутгаас санхүүждэг байгууллагын албан хаагчдын цалингийн санг нэмэгдүүлсэн. Харин улсын төсвөөс санхүүждэг 80 гаруй байгууллагын төсвийг хуулиараа УИХ баталдаг. Тиймээс орон нутаг бие даан шийдэх боломж бага. Орхон аймаг орон нутгаас санхүүждэг байгууллага болон төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, босоо удирдлагатай зэрэг нийтдээ 88 байшууллагын 3197 албан хаагчдын цалингийн сан 12,2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаад байгаа 18 босоо удирдлагатай байгууллага болон төрийн захиргаа, төрийн үйлчилгээний 275 албан хаагчдын цалингийн 40 хувиар нэмэгдүүлэхэд 12 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Орхон аймаг олох ёстой болоод байна.

Нэг хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ ялгавартай хандаж байгаа гэж үзсэн албан хаагчид аймгийн удирдлагад ийнхүү  шаардлага хүргэж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага яригдаж байгаа цалин нэмэгдүүлэх асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллага ямар нэг аргаар шийдвэрлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжихээ илэрхийлсэн. Харин аймгийн Засаг даргын зүгээс төрийн байгууллагуудын 2023 онд худалдан авах техник хэрэгсэл болон бусад зардлыг зогсоож, уг хэмнэлтээр цалингийн санг нэмэгдүүлэх санал гаргасан. Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчид, босоо удирдлагатай байгууллагуудын албан хаагчдын цалин нэмэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, боломжтой бүхий л аргыг судлахаар боллоо.

 

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА