ПҮРЭВ
2023.09.29
ЭРДЭНЭТ
0C°/11C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн “Хамбан хоолойт” нэвтрүүлэгч Пүрэвийн Энхтуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
Эрдэнэтийн “Хамбан хоолойт” нэвтрүүлэгч Пүрэвийн Энхтуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч П.Энхтуяа усан туулай жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Зууны манлай Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын анхны нэвтрүүлэгчдийн нэг тэрбээр орон нутгийн анхны телестуди байгуулагдах үеэс эхлэн өнөөг хүртэл 30 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тэрээр орон нутагт мэргэжлийн телевизийн урлаг үүсэж хөгжих, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрийн хэвлэл мэдээллийн алба өргөжин тэлж, бэхжиж ирсэн бүхий л цаг үед анхны нэвтрүүлэгч, уурхайчдын ажил үйлсийг олон түмэнд цэнхэр дэлгэц, радио долгионоор хүргэх нүүр царай, дуу хоолой  болж ирсэн юм. Эрдэнэт хотын  жил жилийн Ардын хувьсгалын их баяр наадмууд, хүндэтгэлийн концерт,  түүхэн үйл явдал, ёслолын үйл ажиллагааг хөтлөхийн зэрэгцээ өөрийн урын санг баяжуулан, уран бүтээлчийн тасралтгүй эрэлхийллээр  “Миний өгүүлсэн хорвоо”,  “Насны гурван судар” уран яруу уншлага бүхий нийтлэл өгүүллэгийн хос ауди цомог гаргаж, сонсогчдынхоо сонорт хүргэжээ.

Мөн өөрийн уран бүтээлийн дээжээс нэгтгэн “Сайн уу Сайнаа” тайз дэлгэц хосолсон тоглолтыг анх удаа орон нутагт уурхайчид, үзэгч түмэндээ толилуулсан байна. Түүний санаачлагаар жил бүрийн Мартын 8-ны өдөрт зориулан уурхайчдын дунд зохион байгуулдаг “Ижийдээ захидал бичээрэй” уралдаан нь хүн бүрт ухаарал, хайр энэрлийн хамгийн сайхан үгсийг нэгэн дор цогцлоодог сайхан арга хэмжээ болоод зогсохгүй эдүгээ Орхон аймаг, Эрдэнэт хот даяар өрнүүлдэг үйл ажиллагаа болон өргөжсөөр байна. Ямар ч цаг үед бэлэн байх ёстой телевизийн нэвтрүүлэгчийн хариуцлагатай бөгөөд алдах эрхгүй албанд  үнэнч, цэгцтэй хандаж ирсэн нэвтрүүлэгч П.Энхтуяагийн унаган авьяас, торгон тослог дуу хоолойг нэгэнтээ урлаг соёлын алдартан, мэргэжилнүүд  “Эрдэнэтийн хамбан хоолой”  хэмээн тодорхойлсон байдаг. Ард түмнийхээ сонор мэлмийг баясгаж, соён гэгээрүүлэх үйлсэд хагас жарны турш сэтгэл зүтгэлээ зориулж яваа нэвтрүүлэгч П.Энхтуяа ийнхүү Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн түүхт ойгоор Хөдлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэвтрүүлэгч боллоо. 

Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
9-р сар. 27, 2023, 11:31 a.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
9-р сар. 27, 2023, 11:26 a.m.
Аймгийн МАН Б.Оюунбаяртайгаа хариуцлага тооцож чадах уу
Г.Ёндон: УДАМ ДАМЖСАН УУРХАЙЧИН ГЭДЭГ ОЙЛГОЛТ АЖЛЫН БАЙР ӨВЛӨЖ АВАХЫГ ХЭЛЭЭГҮЙ
Хот тохижуулахынхан хөдөлгөөнт чингэлэгээр 945 м3 хогийг ачиж тээвэрлэжээ
“Уран эгшиг”-ийн засварын ажил 90 гаруй хувьтай байгаа гэнэ
Т.Бадамсэрээжид: 10 дугаар сарын 1-н гэхэд албаны машины улсын дугаарын өнгийг өөрчилнө
Ц.Одгэрэл: Бид чинь Батжаргал гэдэг хүний багийн “тоглогчид” мөн биз дээ
Цахилгаан авто машин эрдэнэтчүүдийн сонирхлыг татаж байна
99.999-ийн эзэд буюу “Ачит Ихт”-ийнхэн
Амарын талбай аранжин зэсийн өнгөөр туяарч байна
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Жаргалант суманд бэлчээрийн хоёр худаг шинээр гаргаж байна
П.Пүрэвлхагва: Өмнөх хүн чинь хурдан ч ярьдаг, хурдтай ч ажилладаг байсан шүү
Д.Өсөхбаяр: Мөнхдалай дарга аа, юунаас нь айгаад, гацаад байгаа юм бэ
Сүм, хийдийн 7 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Зөвшөөрлийг сунгахаас татгалзжээ
Ажил хаялт нийгмийн цехүүдийг хөлдөө чирэх үү
Уурхайчны хүү “Уурхайчин” л болох ёстой гэж үү
Ажил хаялтын эргэн тойронд...
Ажил хаялтын эргэн тойронд...
9-р сар. 17, 2023, 4:49 p.m.
Д.Мөнхбат: Хичээлийн шинэ жилийн нээлтийг өөрчилье
Уурхайчны хүү “Уурхайчин” л болох ёстой гэж үү
Б.ОЮУНБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОЖЭЭ
П.Пүрэвлхагва: Өмнөх хүн чинь хурдан ч ярьдаг, хурдтай ч ажилладаг байсан шүү
О.Ариунгэрэлт: Уран эгшигийн хичээлийг цахимаар явуулна
Ажил хаялт нийгмийн цехүүдийг хөлдөө чирэх үү
Д.Өсөхбаяр: Мөнхдалай дарга аа, юунаас нь айгаад, гацаад байгаа юм бэ
Ажил хаялтын эргэн тойронд...
Аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан болж байна
Сүм, хийдийн 7 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Зөвшөөрлийг сунгахаас татгалзжээ
Н.Учрал: Цахимжуулалтаар Орхон аймгийг  улсын хэмжээнд жишиг аймаг болгох боломжтой
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
“Санаачилгатай Эрдэнэт хүн”  Та  орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажилд саналаа өгнө үү
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Жаргалант суманд бэлчээрийн хоёр худаг шинээр гаргаж байна
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг үндсэн хөрөнгөнөөс хасжээ
Төрийн өмчийн 39 байгууллагад 304 тээврийн хэрэгсэл байна
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг хэлэлцэв