БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй Зөвлөлийн гишүүд танилцав
“Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй Зөвлөлийн гишүүд танилцав

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит V хуралдаан мягмар гарагт болов. Хурлаар 4 асуудал авч хэлэлцсэний нэг нь “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт”-ийн талаар байсан юм.

Аймгийн ИТХ-ын 2021 оны 22 дугаар тогтоолоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөр 2021-2024 онд хэрэгжих юм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн тодорхой танилцуулж, Зөвлөлийн гишүүдэд видео танилцуулга үзүүлэн түүнийхээ хүрээнд гишүүдийн асуултад хариуллаа.

Баян-Өндөр, Жаргалант сумаас “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 онд тодорхой ажил хийснээр тодорхой үр дүнд хүрсэн талаар сумын Засаг дарга нар мэдээллээ. Тухайлбал, алслагдсан багууд байртай болсноор иргэд заавал Баян-Өндөр сум явахгүйгээр багтаа ажлаа амжуулах боломж бүрдсэн байна. Багийн төвүүдийг шилэн  кабельд холбож интернэттэй болсноор багийн ажил шилэн болохын зэрэгцээ иргэд цахимаар мэдээлэл авдаг болсон нь хамгийн давуу тал болжээ. Мөн Багийн төвүүдийн ажилтнуудыг компьютер, тоног төхөөрөмжөөр хангаснаар ажилд ахиц гарсан талаар мэдээллээ.

Багийн ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажилласны үр дүнд хэсгийн ахлагч, багийн нийгмийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлсөн тайлаар дайланд дурджээ.

Хуралд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, сумын Багийн хөгжил хариуцсан мэргэжилтэн С.Сэрээтэрдорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч Л.Учрал, ЗДТГ-ын дарга Т.Энхжаргал нар оролцов.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА