ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ментор хөтөлбөр хэрэгжинэ
Ментор хөтөлбөр хэрэгжинэ

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Кент болон бусад холбогдох албаны хүмүүсийг  өнөөдөр Засаг дарга С.Батжаргал  хүлээн авч уулзлаа. 
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага гэх мэдээллийг уулзалтын эхэнд ноён Стивен Кент өгсөн. 

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын холбооны санхүүжилтээр “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ” төслийн хүрээнд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны кейс менежментийг сайжруулах менторын хөтөлбөр”-ийг 11 аймаг, 2 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа. 

Дээрх 11 аймгийн нэг нь Орхон аймаг, Эрдэнэт хот юм. Уулзалтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо. 

Ментор хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны гишүүд хэрэг хянан шийдэх явцад гэмт хэргийн холбогдогч, гэрч хохирогч болсон болон хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлж буй насанд хүрээгүй иргэнд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлж дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэнэ.  Тус байгууллагаас Монгол Улсад гурван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь дээрх төсөл юм. 

Мэдээллийн төв 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА