ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улсын биологийн XXXIII олимпиад манай аймагт болно
Улсын биологийн XXXIII олимпиад манай аймагт болно

Улсын биологийн XXXIII олимпиад энэ сарын 27-29-ний өдрүүдэд манай аймагт  болохтой холбоотой бэлтгэл ажлыг хангаж байна.  Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын биологи сэтгэлгээг хөгжүүлэн шинэ зууны өндөр мэдлэгтэй биологичид, экологичид болон биотехнологич мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, багш нарын онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  1991 оноос хойш  улсын биологийн  олимпиадыг зохион байгуулж ирсэн билээ. 

       XXXIII олимпиодад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 60 сурагч 31 багш оролцохоор мандатаа аваад байна.  Багшийн төрөл онол, бодлогын тэмцээнээр 4 цаг, сурагчийн төрөл 9,12 дугаар ангийн сурагчид онол, бодлого, дадлага туршилтын тэмцээнээр мөн 4 цаг үргэлжилнэ. 

Аймгийн ерөнхий боловсролын IV сургууль дээр зохион байгуулах XXXIII олимпиадад амжилттай оролцсон багш сурагчид  Арабын Нэгдсэн Эмират  улсад болох Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад  оролцох эрхийг авах юм.  Олон улсын биологийн олимпиадад манай улс 1997 оноос хойш оролцож, 2014 онд нэг хүрэл медаль, 2016 онд нэг мөнгөн медаль, 2018 онд хоѐр хүрэл медаль, 2021 онд нэг мөнгө, хоёр хүрэл медаль, 2022 онд хоѐр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. 

Олимпиадын өдрүүдэд  Бүсийн биологийн багш нар хоёр өдрийн сургалтад хамрагдахаас гадна   дараах үзэсгэлэнгүүд гарах юм. 

  • МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн номын худалдаа 
  •  “Бидний номын сан-бидний бүтээл” үзэсгэлэн, туршилт
  • "Нуугдмал ертөнц" макро гэрэл зургийн үзэсгэлэн
  • Ургамлын хатаадсын үзэсгэлэн
  • Мод, цэцэг, бут сөөг үзэсгэлэн-Орхон аймаг БОАЖГ 
  • Улсын биологийн олимпиадын зургийн үзэсгэлэн гарна. 

Олимпиадыг   БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, аймгийн  ЗДТГ,  БШУГ, Улсын биологийн олимпиадын дэд хороо, МУИС зэрэг байгууллагууд  хамтран  зохион байгуулж байна. 

Мэдээллийн төв

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА