ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зориод оч, Эрдэнэтэд амьдарсны чинь хэрэг гарна даа
Зориод оч, Эрдэнэтэд амьдарсны чинь хэрэг гарна даа

              “Соёлын сэргэлт 2023” бүх нийтийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх аяныг Соёлын яамнаас орон даяар өрнүүлж байгаа. Аяны хүрээнд өчигдөр манай аймагт Монголын уран зургийн Галерейгаас Монгол улсын хосгүй үнэт, сор болсон 30 бүтээлийг эрдэнэтчүүдэд хүргэж байгаа аж. Нээлт нь өчигдөр болсон ч Эрдэнэтээс  зайдуу яваад саатаж амжсангүй, хоцорчихож. Өнөөдөр зориуд Хүүхэд залуучуудын  театрыг зүглэсэн дээ. Гадаа бороотой учир "борооны цуваа нөмөрч усны гутлаа углаж" аваад гарсан.

Мянга сонсохоор нэг удаа үз гэдэг үг үнэхээр тархин дундуур татаад авах шиг л болсон. Дунд сургуулийн сурагч ахуй насандаа “Дүрслэх урлаг” хэмээх номноос ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” зэрэг түүхэн бүтээлийн тухай уншиж, жижигхэн ч гэсэн зургийг нь харж байсан минь санаанд оров. Гэтэл өнөөдөр тэрхүү хосгүй бүтээлүүдийг нүдээрээ үзлээ дээ. Энэ удаагийн хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэнг эрдэнэтчүүдийн хүртээл болгосон Монголын уран зургийн Галерейн хамт олон, аймаг орон нутгийн удирдлага, зохион байгуулагч нарт зориуд талархал илэрхийлье.  

 

Бид тэр бүр Улаанбаатар орж  Уран зургийн Галерейн үзмэрийг үзээд байдаггүй. Дэргэд чинь хүрээд ирсэн хойно завтай, зайтай бол зориод нэг үзчихэд үнэхээр харамсах зүйлгүй, нөгөө талаар гэртээ хариад ярих юмтай  байх шүү, эрдэнэтчүүдээ. Үзэсгэлэнгийн зарим нэг сониноос дуулгахад, урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын зураач, төрийн шагналт Д.Амгалангийн 1965 онд зотон даавуун дээр, тосон будгаар бүтээсэн “Жаахан шаргын нутаг” хэмээх алдарт бүтээл 34 жилийн дараа олны хүртээл болж байгаа нь энэ гэнэ шүү. Бүр төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн аманд байсан сор бүтээл эрдэнэтчүүдийн өмнө 34 жилийн дараа түмний мэлмийг гийгүүлж байгааг дуулгая. Энэ зурган дээр 1965 оны үеийн Монгол эмэгтэй “гар утас барьсныг” сонирхсон  хүн ч уулга алдана даа.

Бас болоогүй ээ, уран барималч Ц.Дамдинжавын 1959 онд урласан “Аавын малгай” хэмээх бүтээл нэгийг хэлнэ. Энэ мэт Монголын гайхамшигт сор болсон үнэт бүтээлийг дэргэд чинь, бүр энүүхэнд Хүүхэлдэйн театрт ирчихээд байхад харайж очоод сонирхчихвол бараг л Эрдэнэтэд амьдарсны хэрэг гарна даа. Хүүхэд залуучуудын театр ч хаахна билээ дээ.

Н.Төр

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА