ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ипотекийн 3 хувийн ипотекийн зээлийг олгож эхэлжээ, ингэхдээ...
Ипотекийн 3 хувийн ипотекийн зээлийг олгож эхэлжээ, ингэхдээ...

Монгол банкны Орхон аймаг дахь салбрын удирдлага болон Орхон аймаг дахь  арилжааны 7 банкны удирдлага, аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ын хэлтсээс хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол улсын Засгийн газраас Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдийг дэмжин Орон нутгийн иргэдэд зориулсан Орон сууцны санхүүжилтийн ипотекийн зээлийг олгож эхлээд байгаа билээ.

Зээлийн зорилго нь Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулахад чиглэжээ. Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас Орхон аймагт шилжиж ирсэн иргэд энэхүү зээлд хамрагдах боломжтой аж. Нийтийн болон амины орон сууцанд орох иргэдэд уг зээлийг олгох юм байна. Нийтдээ 80 м кв-аас багагүй талбайтай, нийтийн болон амины орон сууцанд орсон иргэн 100 сая төгрөгийн энэхүү ипотекийн зээлийг авна. Зээлийн эх үүсвэрийн хувьд Монгол банк 80 хувийг нь үлдсэнийг нь арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх гэнэ.

Энэхүү ипотекийн зээлийн хувьд 6 хувьтай байх юм. Гэхдээ зээлдэгч эхний 3 жилд 3 хувийн хүүтэйгээр зээлийг авна. Үүний зөрүү болох 3 хувийг Засгийн газар татаас хэлбэрээр зээлдэгчийн нэрийн өмнөөс арилжааны банкуудад олгоно.

Зээлийн хугацаа 360 сар буюу 30 жил байх юм. Хэрэв зээлдэгчийн урьдчилгаа болох 30 хувь нь дутуу тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас үлдэгдэл санхүүжилтээ авах боломжтой гэнэ. Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас Орхон аймагт шилжиж ирсэн, орлогоо нотлох боломжтой, зээлийн урьдчилгааг бүрдүүлсэн, өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байгаагүй иргэн банкны шаардлагыг биелүүлсэн тохиолдолд зээл 2-5 хоногийн дотор судлагдаад олгогдох боломжтой талаар хэвлэлийн бага хуралд оролцогчид онцоллоо. Орон нутгийн иргэдэд зориулсан орон сууцны ипотекийн зээлийг 2023 оны 12 дугаар сарын 31-н хүртэл олгох юм байна.

Гурван хувийн зээлийн санхүүжилтийн хувьд хязгаарлагдмал байгаа учраас одоогоор тэр бүр хүссэн болгонд олгох боломжгүй байгаа гэнэ. “Хаан” банк, “Төрийн банк”-ны хувьд 3-5 хүнд 3 хувийн ипотекийн зээлийг олгоод байгаа гэнэ. Мөн дээр банкуудад тус бүрдээ 20 гаруй иргэн зээл авахаар хандаад байгаа, материал нь зээлийн судалгааны шатанд явж байгааг онцоллоо.     

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА