ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн “Ачит Ихт” компани “ТОП-100”-гийн 49-д эрэмблэгджээ
Эрдэнэтийн “Ачит Ихт” компани “ТОП-100”-гийн 49-д эрэмблэгджээ

          Монгол улсын Засгийн газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “ТОП-100” аж ахуйн нэгжийг зарлав. Үндэсний “ТОП-100” аж ахуйн нэгжийн 49 дүгээр байрт Эрдэнэтийн “Ачит Ихт” компани эрэмблэгдсэн байна

Тус компанийн хамт олон 2019 онд “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад 60-д, 2020 онд мөн 60-д жагсаж байсан бол 2021 онд 59 дүгээр байрт орсон байна. Харин энэ удаад өмнөх амжилтаа 10 байраар ахиулж “ТОП-100”-гийн жагсаалтын 49-д бичигдсан аж. “ТОП-100”-г шалгаруулахдаа борлуулалтын орлого, татварын орлого, даатгуулагчийн тоо, ашгийн болон хөрөнгийн хэмжээгээр үнэлж дүгнэжээ. “Ачит Ихт” компанийн хувьд борлуулалтын орлогын хэмжээгээр 49-д, татварын орлогын эрэмбээр 28-д бичигджээ. Харин ашгийн хэмжээгээр 15-д, хөрөнгийн эрэмбээр 21-д, даатгуулагчийн тооны эрэмбээр 76-д бичигдсэн байна. Ингээд эцэст нь нийлбэр дүнг гаргахад “Ачит Ихт” компани “ТОП-100”-гийн жагсаалтад 49-д дуудуулжээ.

“Ачит Ихт” компанийн хамт олон Лондоны металлын биржид 99.999 буюу таван 9-ийн гэгдэх платинум зэрэглэлийн катодын цэвэр зэс үйлдвэрлэн нийлүүлдэг. Тус компани 2022 оны байдлаар

*** Улс, орон нутгийн төсөвт өсөн нэмэгдсэн дүнгээр 10 төрлийн татвар, төлбөр хураамжид нийт 50.7 тэрбум төгрөг төлжээ.

*** Ашигт малтмалын хуулийн дагуу “Үүсмэл орд”-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсноор АМНАТ-д 25.6 тэрбум төгрөг төлжээ.

*** Гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ашиглалтын төлбөрт 20.7 тэрбум төгрөг төлсөн байна.

*** “Ачит Ихт” ХХК 2022 оны байдлаар Монгол улсын экспортолсон катодын зэсийн 80 хувийг дангаар үйлдвэрлэжээ.

*** Орон нутагт 230 гаруй үндсэн ажлын байр бий болгон үндэсний 1627 ханган нийлүүлэгчээс 418 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.

Ийнхүү “Ачит Ихт” компанийн хамт олон “ТОП-100”-гийн тайзнаа Орхон аймаг, Эрдэнэт хотын нэрийг дуурсгалаа.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН