ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Гишүүдийн тоог 126 болгочихвол иргэдийн амьдрал үнэхээр сайжрах уу
Гишүүдийн тоог 126 болгочихвол иргэдийн амьдрал үнэхээр сайжрах уу

Тэгдэг бол сайнсанж. Гэхдээ математикийн шинжлэх ухаанд “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг ухагдахуун байдаг. Өнөөдрийн УИХ 76 гишүүнтэй байгаад ард түмний амьдрал их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүлэгт гардаг байдлаас ч дордсон энэ цагт гишүүдийн тоог 126 болгоод өгвөл ард түмний нуруу тэнийнэ гэж хэн хэлээд байгаа юм бэ.

УИХ-ын гишүүд өнөөдрөөс тойрогтоо ажиллаж “За, монголчууд минь парламентийн гишүүдийн тоог 126 болгоод өг. Тэгвэл л бид улс орныг Азийн бар байтугай нь болгох гээд байна” гэсээр ирж байгаа. Үнэн хэрэгтээ 76 дээр 50-ийг нэмээд 126 гишүүнтэй боллоо ч ард түмний амьдрал нэг их дээрдэхгүй болов уу.

Мэдээлэлд ойр байж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан түмний хүүхдийн боломжийг хулгайлдаг, Боловсролын зээлийн сангаас зувчуулагчид энэ өдрүүдэд иргэдийн зэвүү, дургүй дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байна.

Дээр нь махны үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нь монголчуудын нэн тэргүүнд шийдэх асуудал болохоос юун тэр гишүүдийн тоог 126 болгох. Үндсэн хуульд яаж ийгээд нэмэлт өөрчлөлт оруулан гишүүдийн тоог 126 болголоо ч  тэрхүү өөрчлөлтийн үр шимийг ард түмэн биш, улс төрийн нам, албан тушаалтнууд л хамгийн их хүртэнэ. Ард түмний өмнө тулгамдсан асуудал дараагийн, дараагийн, дараагийнх байсаар байх уу.  

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА