МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
Өнөөдөр есдүгээр сарын 10. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Одоогоос 77 жилийн тэртээ 1937 оны есдүгээр сарын 10-ны энэ өдрийн үүрийн таван жингээр Дотоод яамны ногоон малгайтнууд олон арван мянган гэм зэмгүй хүнийг “Гадаадын тагнуул”, “Японы туршуул”, “Эсэргүүний хань хамсаатан” хэмээн буруутган өмссөн хувцастай нь баривчлан авч одсон эмгэнэлт хар өдөр. Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас энэ өдөр хэлмэгдэгсдийн ар, гэр ах дүү, үр хүүхэд, ач зээ нарыг нь хүлээн авч тэдний үгийг сонслоо. Үүний дараа Монгол улсын Ерөнхий сайдаар хоёронтаа тохоон томилогдож байсан А.Амарын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Мөн А.Амарын хөшөөний дэргэд улс төрийн хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх цуглаан зохион байгууллаа. Аймгийн ИТХ-аас Хутагт ламын хийдтэй хамтран хэлсэгдэгсдийн дурсгалд зориулан ном хуруулсан юм. Энэ ёслолд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ач зээ нар оролцож Монголын хөх тэнгэрт дахин ийм хар үүл бүү нөмрөөсэй хэмээн чинь сэтгэлээсээ хүсч байсан билээ. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд оролцсон иргэдийг төлөөлж хамба лам н.Гончигжав хэлсэн үгэндээ “ Би багадаа хийдийн хамба лам асан эцгийгээ даган шашны ном хөөсөн хүү байлаа. Намайг 13 нас хүрч байхад 1938 оны хавар эцгийг минь ногоон малгайтнууд баривлан одож эд хөрөнгө гэр орныг минь хураан авч билээ. Ингэж л би улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж эцгийгээ алдсан. Иймээс Монголын түүхэнд дахин ийм хар шуурга бүү нөмрөөсэй гэж хүсч байна” хэмээсэн юм. Түүхчдийн судалгаагаар 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд нийтдээ 26700 гаруй хүн өртөж 23 мянга гаруй нь амь насаа алдсан байдаг. Тэдний дотор 17 мянга гаруй лам нар байсны 14 мянгыг нь Онцгой бүрэн эрхт комисс гэгч Х.Чойбалсан тэргүүлсэн гурван хүний үзэгний үзүүрээр буудан хороосон гэдгийг түүхчид тогтоосон билээ. Цагаан морин жил буюу 1990 онд ялсан ардчилсан хувьсгалын буянаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил эрчимтэй явагдсан байдаг. 1996 онд УИХ-аас есдүгээр сарын 10-ны энэ өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргахын зэрэгцээ одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрыг тэргүүлж байхдаа түүхэндээ анх удаа төр, засгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан билээ. ....Халуун итгэл цөхөрсөн     Хатан зүрх шархирсан     Хар дарсан жилүүдийг     Хамаг Монгол бүү мартаг ....
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН