ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал: Худалдан авахынхан сайн ажиллаж байгаа шүү
С.Батжаргал: Худалдан авахынхан сайн ажиллаж байгаа шүү

Аймгийн Засаг даргын шуурхай дээр С.Батжаргал дарга тодорхой чиглэлийн үүрэг даалгавар өглөө. Ингэхдээ “2023 онд аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар иргэдэд мэдээлэл сайн өг. Хаана ямар барилга баригдаж байгаа юм бэ, ямар зориулалтынх вэ, хэзээ ашиглалтад орох гээд бүхий л талын мэдээллийг нь нээлттэй болго. Энэ оны хувьд 140 гаруй хөрөнгө оруулалтын ажил хийх ёстой. Тавдугаар сарын эхний байдлаар 120 гаруй ажилд тендэр зарласан. Тендэр зарлаж, шалгаруулах ажилд аймгийн орон нутгийн Өмчийн алба, худалдан авах ажиллагааныхан маш сайн ажиллаж байгаа. Тендэр шалгаруулалтыг цаг хугацаанд нь сайн хийж байна. Тендэр шалгаруулалт явагдаад гэрээ байгуулсан цагаас эхлэн тэр ажил мэргэжлийн байгууллагын хяналтад очдог. Эндээс л хяналтаа сайн тавь, иргэн, олон нийтэд мэдээллийг нь сайн өгөх хэрэгтэй. Манай хэвлэлийн албаныхан энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дамжуулан иргэддээ мэдээллийг нь сайн хүргэ.

Ямар ажил болох, эхлэх дуусах хугацаа, ямар компани хийж байгаа, төсөвт өртөг нь хэд вэ, ямар байгууллага хяналт тавьдаг, хяналтын инженерийн утас зэргийг нь байрлуулсан мэдээллийн самбарыг ч шаардах хэрэгтэй. Иргэд мэдэх ёстой. Тиймээс энэ ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүнээс биш аймгийн Засаг даргын шуурхайд дарга нарт мэдээлэл өгснийгөө ажил хийсэн болгож харагдуулах хэрэггүй. Цаана чинь тэр ажлын талаар иргэд мэдэх хэрэгтэй, мэдэхийг ч шаардаж байна. Энэ талаар ажил зохион байгуул. Нөгөө талаар он дамжсан ажлуудаа эргэж сайн харах шаардлагатай байна. Бүр 2018 оны ажил хүртэл дуусаагүй байгаа шүү дээ, манайд. Энэ жилийн хувьд улсын төсвийн хөрөнгө орууулалттай ажил байхгүй байгаа. Тиймээс он дамжсан ажлуудаа эргэж тойр. Дөрөвдүгээр сард Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны инженер Хишигжаргал энд цаг үеийн ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Иргэдэд мэдээллээ хүргэх нь чухал байна.    

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА