ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дарга 1.8 сая төгрөгийн цалин авдаг байна
Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дарга 1.8 сая төгрөгийн цалин авдаг байна

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас орон нутгийн өмчит байгууллагуудын 20123 оны үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг авч хэлэлцэн дүгнэжээ. Түүнийгээ аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралд танилцуулсан юм. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 33 дугаар тогтоолоор байгуулжээ. Тус байгууллага нь дараахь үүргүүдийг хүлээдэг байна. Үүнд, аймгийн хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон Дахин хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах. Хоёрдугаарт, Барилгын стандарт, норм нормативын заалтыг хэрэгжүүлэх.

Гуравдугаарт, Баэрилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавих. Дөрөвдүгээрт, хот төлөвлөлт, хот байгуулалт, баирлгын материалын үйлдвэрлэлийн төрийн бодлогыг аймагт хэрэгжүүлэх зэрэг үүргийг хүлээжээ. Өнөөдрийн байдлаар тус байгууллага нь 28 орон тоотой үйл ажиллагаа эрхэлдэг, байгууллагын дарга нь 1 сая 815 мянган төгрөгийн цалинтай ажээ. Тус байгууллага нь 2023 онд 20 зорилтын хүрээнд 108 арга хэмжээ төлөвлөжээ.

Үүний биелэлтийг нь аймгийн Орон нутгийн Өмчийн газраас 63.2 хувьтай хэмээн үнэлсэн байна. Цаашид анхаарах зүйлд,  Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 7 дугаар хавсралтын дагуу биелэлтийг тайлагнаж хэвших, төлөвлөсөн зорилт арга хэмжээний биелэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу товч тодорхой, тоо баримттайгаар үр дүнгэ тайлагнах. Мөн тайланг хэтэрхий тойм хэлбэрээр бичсэн, үг үсэг утга найруулгын алдаа их, тайлан мэдээг цаг хугацаанд нь мэдээлэхэд анхаарат талаар зөвлөмж хүргүүлжээ.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА