ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэг хувийн биелэлттэй 8 арга хэмжээ байна
Тэг хувийн биелэлттэй 8 арга хэмжээ байна

Аймгийн Орон нутгийн өмчийн газрынхан өөрийн харьяаны байгууллагууд болох орон нутгийн өмчит байгууллагуудын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд үнэлгээ өгчээ. “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” 22 орон тоотой ажилладаг байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх аж..

 

Мөн эко ногоон бүс бий болгох, Эрдэнэтийн иргэд чөлөөт цагаа эрүүл, аюулгүй орчинд зөв боловсон өнгөрөөх цогц орчин шийдэх юм байна. Үүнээс гадна Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулна. Ногоон байгууламжийн бий болгосноор Эрдэнэт голын эх үүсвэрийг хамгаалахаар үйл ажиллагааныхаа чиглэлийг боловсруулжээ. Аймгийн орон нутгийн өмчийн газраас тус байгууллын ажлыг дүгнэхэд Тэг хувийн биелэлттэй буюу огт ажил хийгээгүй 8 ажил байгааг ч тогтоожээ. 2023 онд тус байгууллага 5 зорилтын хүрээнд 27 ажил төлөвлөсөн байна. Гүйцэтгэлээр нь дүгнэхэд тус байгууллага эхний хагас жилийн ажлаа 46.5 хувьтай гүйцэтгэжээ.

Цаашид анхаарах зөвлөмжийг ч хүргүүлсэн байна. Үүнд, Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 100 дугаар тушаалын 7 дугаар хавсралтын дагуу байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн загвараар тайлагнах, тайлангийн чанарт анхаарах. Мөн Төлөвлөсөн зорилт арга хэмжээний биелэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу товч тодорхой тоо баримттайгаар үр дүнг тайлагнахыг зөвлөсөн байна.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА