ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Мөнхбат: Нэг ангид, сургуульд засвар хийхэд тендэрийг нь хоёр хувааж зарладаг болсон юм уу
Д.Мөнхбат: Нэг ангид, сургуульд засвар хийхэд тендэрийг нь хоёр хувааж зарладаг болсон юм уу

“Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг цаашдаа ажилдаа тусгаж аваарай. Зөвлөлийн гишүүний хувьд би ч бас саналаа хэлье. Уран эгшиг сургууль энэ зун их засвар, хичээлийн байрны өргөтгөл хийж байна. Мөнгө хөрөнгийг нь аймгаас суулгаж өгсөн. Их засварын ажил яагаад оройтож эхлэв. Нэг зүйлийг ойлгохгүй байна. Уран эгшигийн нэг ангид, сургуульд нь засвар хийхэд тендэрийг нь яагаад хоёр хувааж зарласан юм бэ. Нэг ангийн талыг нь А компани, нөгөө хэсгийг нь Б компани засах юм уу. Ийм байж болох уу. Хичээл эхлэх болтол засварын ажил дуусаагүй. Ийм нөхцөл байдалд хүргэсэн хүмүүс нь та нар шүү. Дээр нь төсвийн тодотголоор 20 дугаар сургуулийн уурын зуухны барилгыг өргөтгөх, засварлахаар 196 сая төгрөг суулгасан байгаа. Энэ сургуулийн хажуу талын 11 дүгээр цэцэрлэг сард 10 сая төгрөгийн дулаан, цахилгаан хэрэглэдэг. Үүний халаалтын шугамыг сургуулийн уурын зуухны өргөтгөлтай холбож болох уу. Сардаа 10 сая төгрөг тог цахилгаандаа хэрэглэдэг цэцэрлэг байж болох уу. Үүнийг анхаарах хэрэгтэй байна.

Дээр нь та бүхэн хийсэн ажлаа яагаад олон түмэнд хүргэхгүй байна вэ. Манай аймаг 2 тэрбум төгрөгөөр сургуулийн сурагчдын ширээ сандлыг шинэчмлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга 1 тэрбумаар сурагчийн ширээ сандал авахад улсын хэмжээнд шуугиад явдаг. Бид харин ч 2 дахин их мөнгөөр бүх сургуулийн сурагчийн ширээ сандлаа шинэчилж байна шүү дээ. ЭЕШ болон олон улсын уралдаан тэмцээн, олимпиадын мэдээллийг нэгтгээд иргэдэд ойлгомжтой хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Цахим орчинд олон улсын тийм олимпиадаас манай хүүхэд ийм медаль авлаа гээд Эрдэнэтийн иргэн бичээд байдаг. Албан ёсны мэдээлэл нь огт гардаггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй байна

Өнгөрсөн хавар цэцэрлэгийн манаач, сахиулын цалингийн зөрүүгийн асуудал гарсан. Ариунгэрэлт дарга та мэдээлэл дутуу байна. Төсвийн нягтлан Наранцэцэгээсээ асууж танилцаарай. Би үзэж харсан. Үнэхээр зөрүүтэй байсан. Ном, сурах бичгийн хүрэлцээ хангамж чинь болж байгаа юм уу. Хоёр хүүхэд дундаа нэг сурах бичигтэй гэдэг мэдээлэл байна. Хүрэлцээ, хангамж нь яагаад шаардлагад нийцдэггүй юм бэ. Хэдийгээр сургуулийн сурагчид түрээсийн сурах бичиг хэрэглэж байгаа ч хүртээмж, хүрэлцээ хангамж сайн байх ёстой шүү” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын дүнтэй танилцах үеэрээ анхаарууллаа.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА